Шатаж буй Нотр-Дам-де-Пари, “Уральские авиалинии”-гийн онгоц эрдэнэ шишийн тариалангийн талбай дээр яаралтай буусан явдал, дэлхийн олон оронд гарсан олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн, оддын дурлал, хуримын дуулиан. АиФ.ru-ээс өнгөрч буй оны дүнг гаргаж, 2019 онд дэлхий дахинаа болсон хамгийн тодхон үйл явдлуудыг эргэн сануулж байна.
Лэди Гага, Брэдли Купер нар Лос-Анжелест “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр “Од мэндэллээ” киноны Swallow дууг дуулж байна. Хоёр алдартныг ийнхүү хамтдаа тоглосноос хойш Куперыг модель Ирина Шейкээс салсныхаа дараа хоорондоо жиг ургуулж гэж шуугих болсон юм.
© Reuters
Парисын “Шар хантаазтанууд” эсэргүүцлийн хөдөлгөөн. Францын “Шар хантаазтанууд” хөдөлгөөнийхөн 2018 оны 11 дүгээр сараас эхлэн бямба гараг бүр эсэргүүцлийн арга хэмжээ явуулж байгаа юм. Оролцогчдын гол зорилго нь иргэдийнхээ аж амьдралд анхаарахыг эрмэлздэггүй Засгийн газрын бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэх явдал юм.
Мозамбикийн Нхаманда тосгонд хүнсний тусламж хүргэж байна. Энэ улсын 15 мянган иргэн өнгөрөгч гуравдугаар сард Идай шуурганы улмаас гадаад ертөнцөөс тасарсан юм.
© Reuters
Өнгөрөгч гуравдугаар сард Этиопт Дэбрэ-Зэйт хотоос холгүйхэн “Ethiopian Airlines” компанийн Boeing 737 онгоцны сүйрчээ. Найроби руу нисч явсан онгоцонд 157 хүн байсан бөгөөд нэг нь амьд гарч чадаагүй юм. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн гашуудаж байгаа нь.
© Reuters
Парисын Дарь эхийн сүмийн сүм шатаж байгаа нь. Дөрөвдүгээр сарын 15-нд Нотр-Дамд томоохон гал гарч, сүмийн шовх орой бүрэн шатаж, барилгын бүтээц нэлээд гэмтсэн юм. Сүмийг сэргээн засварлахад өргөсөн хандивын хэмжээ 104 сая евро болсон байдаг.
© Reuters
WikiLeaks-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено өөрт нь дипломат орогнол олгохоос татгалзсаны дараа баригдсан байгаа нь. Ассанж нь 2012 оноос хойш Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд нуугдаж, АНУ-ын засаг захиргааны хүсэлтээр баривчлагдсан юм. АНУ-д түүнийг тагнуулын 17 хэргээр буруутгаж, шилжүүлэх тухай яригдаж байна.
© Reuters
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын тэргүүний суудлаасаа огцорч байгаагаа зарлаж байгаа нь. Мэйг намынх нь нөхөд, тэр дундаа Засгийн газрын гишүүд нь огцрохыг шаардсан юм. Тэд Мэйгийн Европын холбоотой Brexit-ийн асуудлаарх шинэчилсэн гэрээнд сэтгэл дундуур байжээ.
© Reuters
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар хоёр Солонгосын хил дээрх цэрэггүй бүс, Панмунжом хилийн шалган нэвтрүүлэх пункт дээр уулзаж байна.
© Reuters
Хонконгт эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн энэ оны зургаадугаар сараас эхлэн үргэлжилж байгаа юм. Эхэндээ хүмүүс гэмт хэрэгтнүүдийг эх газрын Хятадын газар нутагт шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээр гудамжинд гарч байсан бол Хонконгийн засаг захиргаа хуулийн төслийг оруулж ирэхгүй байхаа зөвшөөрснөөс хойш эсэргүүцэгчид шинэчлэл явуулах, цагдаа нар арга хэмжээг тараах явцад ямар үйлдэл хийснийг мөрдөн шалгахыг шаардах болжээ. Жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлын үеэр баривчилсан хүмүүсийн тоо 6000-д хүрчээ.
© Reuters
Красноярскийн хязгаарт гарсан ойн түймрийн үр дагавар. 2019 оны зун Сибирьт ойн түймэр дэгдсэн юм. Ойн түймэр нийт 2,7 сая га-г хамарчээ. Түймрийн гол шалтгаан нь цаг агаарын нөхцөл, хуурай аянга байв. Эрхүү муж, Красноярскийн хязгаар, Буриад, Якутад онц байдлын дэглэм зарласан юм.
Германы канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар Берлинд уулзах үеэр… Хоёр улсын төрийн дуулал эгшиглэх үеэр Меркель хүчтэй салганан чичирч байв. Ийм зүйл түүнд хоёр удаа тохиолдсон боловч канцлер бүх зүйл хэвийн гэж сэтгүүлчдэд мэдэгдэж байлаа. Бие нь муудсан нь усгүйжсэнээс болсон гэж тайлбарлаж байсан юм. Энэ өдөр Берлинд маш халуун байсан юм.
“Уральские авиалинии”-гийн А321 онгоц наймдугаар сарын 15-нд нислэг үйлдэж яваад хөдөлгүүр рүү нь шувууд орсны улмаас Подмосковьед эрдэншишийн тариалангийн талбай дээр ослын буулт хийжээ. Онгоцонд 226 зорчигч явснаас бүгд эсэн мэнд үлджээ.
Дамир Юсупов, Георгий Мурзин нарын онгоцоо буулгаж чадсан нисгэгчдэд Оросын баатар цол олгож, багийн бусад гишүүдийг Эр зоригийн одон медалиар шагнажээ.
Найруулагч Константин Богомолов, телевизийн хөтлөгч Ксения Собчак нарын хурим. Залуу хос гэрлэлтээ бүртгүүлэхээр ирэхдээ “Үхэл биднийг салгах хүртэл” гэсэн бичигтэй, буяны автомашинд сууж иржээ.
Сэтгүүлч Иван Голунов Оросын Москва хотын ДХЯ-ны Ерөнхий газрын Мөрдөн байцаах ерөнхий газрын үүдэнд Марго нэртэй нохойгоо тэвэрч байгаа нь. Сэтгүүлчийг өнгөрөгч зургаадугаар сард хар тамхи хуул бусаар худалдах гэж оролдсон хэргээр саатуулсан боловч нотлох баримтгүй гэсэн шалтгаанаар сулласан байна.
АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Францын Биаррицед болсон G7-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Канадын Ерөнхий сайд Жастин Трюдог үнсэж байна.
© Reuters
Парисын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордны үүдэнд хүмүүс Францын экс Ерөнхийлөгч Жак Ширактай салах ёс үйлдэхээр дугаарлаж байгаа нь. Экс Ерөнхийлөгч есдүгээр сарын 26-нд 86 насандаа таалал төгссөн билээ.
© Reuters
Бага Виндзор анх удаа олны өмнө гарч байгаа нь. Сассексийн гүн, гүнгийн ахайтан хоёр ламтан Десмонд Тутутай Кейптаунд уулзахаар хүү Арчигаа дагуулан иржээ.
© Reuters
БНХАУ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр Бээжингийн Тяньаньмэний талбайд ёслолын буудлага үйлдэж байна.
© Reuters
1941 оны 11 дүгээр сарын 7-ны парадын ойд зориулсан цэргийн парадын сургуулилтын үеэр цэргийн алба хаагчид. Москвагийн Улаан талбай.
© Reuters
Халуун орны Амазоны ойд дэгдэж буй ойн түймэр. Бразилийн сансрын судалгааны үндэсний хүрээлэнгийн мэдээллээр энэ оны эхний долоон сарын хугацаанд 1,86 гаруй га ой шатжээ. Нутгийн иргэд үүссэн нөхцөл байдлын зургуудыг олон нийтийн сүлжээнд тавьснаас хойш #PrayforAmazonia хаштаг Twitter-ийн хамгийн алдартай хаштаг болсон юм.
© Reuters
Эх сурвалж: aif.ru
Бэлтгэсэн Э.МАРТ