Майонезыг зохистой хэрэглэвэл бие махбодод ашигтай гэж хоол судлаачид мэдэгдэж байна. Майонезэнд ургамлын тос, Е витамин ордог бөгөөд энэ нь цусан дахь холестериний түвшинг хэвийн болгож, антиоксидант үйлдэл үзүүлдэг байна.
“Ургамлын тос нь мөн тосонд уусдаг витамин агуулдаг. Наранцэцгийн тос л гэхэд Е витаминтай. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, үс, хумсыг сайжруулдаг. Үүнээс гадна Е витамин нь эсийг хөгшрөлтөөс хамгаалах хүчирхэг антиоксидант чанартай” гэжээ. Гэхдээ гэрийн майонезийг бодвол үйлдвэрийнх илүү их витаминтай байдаг гэнэ.
Хэдий тийм боловч майонез нь үндсэн хоол хүнс биш, сүмс болохоор хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Майонез нь цуутай болохоор ходоод гэдэсний өвчтэй хүмүүст хэрэглэхэд тохиромжгүй.
Эх сурвалж: iz.ru