Япон: Токиогийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулах хороо, ирэх жилийн Токиогийн олимпийг үзэх үзэгчдийг тээвэрлэх төлөвлөгөө боловсруулжээ. Морин спортын тоглолт зохион байгуулагдах стадион болон зарим спортын төрлүүдийн тоглолт болох цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо төмөр замын буудал байхгүй учраас усан онгоц ашиглах төлөвлөгөө боловсруулжээ.
Эдгээр газрууд руу автобус зорчдог боловч далай ойрхон байдаг тул завь ашиглана гэж зохион байгуулагчдын нэг Сошики Икай хэлсэн байна.
Тухайлбал олимпийн бамбар байрлуулсан Одайба арал хүрэх замд Японы алдарт “Солонгийн гүүр” бий боловч усан онгоц ашиглах нь илүү тааламжтай. Олимпийн тоглолтыг үзэхээр Одайба арлыг зорихдоо Токиогийн үзэсгэлэнт газруудыг усан онгоцон дээрээс харах өөр нэг болом ч гарч ирнэ гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: NHK