Хүн төрөлхтний амьдралыг эергээр өөрчилсөн 10 үйл явдал өнгөрч буй 2019 онд тохиожээ.
Циркт амьтад тоглуулахыг хориглов: Дэлхийн 40 улс зэрлэг амьтдыг циркийн үзүүлбэрт оролцуулахыг хоригложээ. Үүнээс гадна зарим улс ямар ч амьтадтай үзүүлбэрийг хориглосон байна. Тухайлбал, Перу, Грек, Босни ба Герцеговинад ийм хориг үйлчилж байна.
Оросын нисгэгчид 233 хүний амийг аварлаа: 2019 оны наймдугаар сарын дундуур нисгэгч Дамир Юсупов, Георгий Мурзин нар хөдөлгүүр нь эвдэрсэн онгоцыг эрдэнэ шишийн талбайд буулгаж, Оросын баатар цол хүртсэн юм. “Уральская авиалиния” компанийн онгоц агаарт шувуутай мөргөлдөж, хөдөлгүүр нь гэмтсэн аж.
Хавдар судлалын салбарт жинхэнэ эргэлт гарлаа: Нобелийн анагаах ухааны шагналыг хүний бие махбодын эс хүчилтөрөгчид хэрхэн урвал үзүүлдэг тухай судалгаа хүртсэн юм. Эрдэмтэд хүний биед бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг химийн эмчилгээний оронд илүү хялбар арга хэрэглэж болно гэж таамаглаж байна. Жишээлбэл, хавдрын эсэхэд үйлчлэхэд л хангалттай. Өөрөөр хэлбэл хавдрын эсүүдийн хүчилтөрөгчийг хязгаарласнаар цаашид ургахаа зогсоно гэж эрдэмтэд үзэж байна.
Харшилтай хүмүүс муур тэжээж болно: Америкийн эрдэмтэд муурын нэмэлт тэжээл боловсруулж байна. Энэ нь муурыг алгуурхнаар харшил өдөөгч биш болгодог тэжээл гэнэ. Нэмэлт тэжээл үр дүнтэй байгаа нь олон судалгаагаар тогтоогджээ.
Золбин нохойгүй улстай болов: Нидерландын Засгийн газар золбин нохдыг хамгаалахад чиглэсэн хэд хэдэн хууль гаргалаа. Жишээлбэл, хүмүүс нохойгоо гудамжинд хаяж гэж байгаад баригдвал 3 жилийн хорих ял оноож, 16 мянган ам.долларын торгууль төлүүлнэ. Мөн үржүүлгийн зориулалтын бус бүх нохойг хөнгөлөх, савыг нь авахаар заажээ.
Өмнөд Африкийн эмэгтэй удирдагч охидын боловсролын төлөө тэмцэж байна: 2019 онд сайн үйлсийн нэгэн сангийн тэргүүн, Малави дүүргийн удирдагч Тереза Качиндамото бага насны хүүхэд, хөгшин хүмүүсийн хоорондын 3500 гэрлэлтийг цуцлуулж чаджээ. Үүнийхээ дараа тэрбээр охидыг сургуульд эргүүлж сургахын төлөө тэмцсэн байна. Тереза амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл эртний энэ бүдүүлэг уламжлалтай тэмцэнэ гэдгээ амлажээ.
Норвеги улс эко системээ аварчээ: Өнгөрч буй онд Норвегийн Засгийн газар нефтийн өрөмдлөгөөс татгалзах шийдвэр гаргажээ. Лофотений арлуудад орших нефтийн орд 60 тэрбум нефтийн нөөцтэй. Харин тус улс эко системээ аварч үлдэхийн тулд энэ ордоос татгалзжээ.
Бөгтөр халим мөхлөөс аврагдав: 2019 онд бөгтөр халимын популяци дахин сэргэлээ. 70 жилийн өмнө далайн энэ сүүн тэжээлтэн мөхлийн ирмэгт ирсэн юм. Тухайн үед 450 тоо толгой тоологдож байсан энэ амьтан өдгөө 25 мянга болжээ.
Африкийн цөлжилтийг олон мянган хүн зогсоож байна: 2019 онд Африкийн 20 улс “Агуу ногоон хэрэм”-ийн барилгын ажилд оролцжээ. Мянга мянган хүн цөлд мод бут, ургамал суулгасан байна. Үүгээр хана босмогц сансраас харагддаг ногоон байгууламж болох гэнэ. Одоогийн байдлаар 33 сая га газрыг нөхөн сэргээсэн байна. Хана 100 сая га газрыг хамарна. Африкт хэрэгтэй ургамлан хаалт нь 8000 км үргэлжлэх юм байна.
Европ тив хуванцраас салж байна: Энэ оны гуравдугаар сард Европарламент Европын холбооны хуульд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Ингэснээр нэг удаагийн хуванцар эдлэл үйлдвэрлэх, ашиглахыг хориглосон байна. Хуулийн өөрчлөлт 2021 оноос мөрдөгдөж эхэлнэ. Хоригт хуванцар таваг, аяга, гуурс, чихний хөвөн оржээ.
Манай гараг улам ногоорч байна: НАСА-гийн хиймэл дагуулаас авсан зургаас харахад өнгөрч буй онд дэлхийн ногоон гадаргуу 20 жилийнхээс илүү их болжээ. Манай гарагт ургамал, мод ургадаг ногоон гадаргын талбай нэмэгдсээр байна.
sm-news.ru