Шинэ он солигдох мөч ойртож, хаа сайгүй гялалзан гялтганах Зул сарын баярын билэг тэмдэгүүд ер бусын ямар нэгэн ид шидийн уур амьсгалыг бэлэглэх гэж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Танд Зул сарын гацуур мод, Санта Клаусын хувцас авах шаардлага нэг их байхгүй ч байж болно.
Баярын өдрүүдээр дуртай кинонуудаа үзэж, шинэ жил, Зул сарын баяруудын дурсамжаа эргэн сэргээх нь яг одоо угтаж байгаа Зул сарын баярын өдрүүдэд илүү сайхан ч байж мэдэх юм. Ингээд шинэ жилийн сэтгэлийн хөөрөл, гайхамшигт ид шид, ер бусын баяр хөөр гэх сэт сэтгэлзүйн нарийн мэдрэмжийг төрүүлдэг 23 киног санал болгож байна. Та эдгээр киног өмнө нь үзсэн ч байж болно, үзсэн ч, үзээгүй ч нөхөн үзэхдээ харамсахгүй.
1. Найруулагч Ричард Кертис: Зул сарын баярын тухай “Жинхэнэ хайр” цуврал
Бидний эргэн тойронд хайр байдаг. Энэ кино бидний эргэн тойрон дахь хайраар эхэлдэг учраас Та 100 удаа үзсэн ч уйдахгүй. Гэрийн эзэгтэй, хөгшин рок од, уйтгартай Ерөнхий сайд, бэлэвсэн эхнэр, порно жүжигчид энэ киноны гол дүрүүд. Тийм ээ, гэхдээ Та хэтрүүлэв, амьдралд ийм зүйл тохиолддоггүй. Энэ бол ердөө кино зохиолчийн мөрөөдөл.
2. Гэртээ ганцаараа
Найруулагч Крис Колумбус 1990 онд “Гэртээ ганцаараа” киног бүтээсэн. Санамсаргүй дайсагнасан ертөнцтэй тулгарсан гайхамшигт итгэхээ больсон хүүгийн овжин дүр бидний сэтгэлд гүн шингэсэн билээ.
3. Багахан амралт
Амьдрал хамгийн эерэгээр гайхалтай сайхнаар өөрчилөгдсөн өвлийн тухай өгүүлдэг кино. Ялангуяа амралтын өдрийг гар утаснаасаа салж чаддаггүй өнгөрүүлдэг орчин цагийнхан үзүүштэй. Үзсэнийхээ дараа Та Камерон Диаз, Кейт Уинслет нарын жишээг дагаж, Зул сарын амралтаа хаа нэгт байх, хол газар өнгөрөөх тухай бодож ч магадгүй. Аялал үргэлж адал явдал дагуулдаг шүү дээ.
.4. Бриджит Жонсийн тэмдэглэлийн дэвтэр
Гадаа хасах хэм заасан хүйтэн өдөр хүмүүс гэрийнхээ дулаахан уур амьсгал руу эрхгүй татагддаг. Өвлийн үдэш, амралтын өдрүүдийг орон дээрээ тухлан, хөнжлөө нөмөрч, том аягаар какао ууж, чихэр амтлан өнгөрөөж, тэмдэглэл бичиж суудаг туулайн зурагтай унтлагын хувцас зоригтой өмссөн жирийн нэг охин Бриджит Жонсын тухай өгүүлдэг кино. Тэр бусад хүмүүс өөрийнх нь талаар юу гэж боддог тухайд нэг их санаа зовдоггүй нэгэн.
5. Зөн совин
“Зөн совин” бол цагтаа олон нийтийн дунд жинхэнэ “од” киногоор нэрлэгдсэн, сэтгэл зүйн хувьд хамгийн зөв кино байсан юм. Кино зохиолын хошигнол, сайхан зураг авалт, сайн жүжигчид Танд шинэлэг, гайхалтай шинэ жилийн уур амьсгалыг авчирна. Таны дэргэп хайртай хүн байхгүй ч гэсэн хамаагүй. Та киноны гол дүрүүдийн адил гайхалтай уулзалтын тухай мөрөөдөж болно.
6. Зул сарын түүх
Энэ кинонууд дунд сонгогдсон цорын ганц хүүхэлдэйн кино. Зул сарын баярын түүх, зул сарын баярын сүнслэг баатруудаар баялаг хүүхэлдэйн кино нь Чарльз Диккенсийн сонгодог бүтээлийн нэг юм. Харь гаригийн ертөнцөд сэтгэл дундуур байдаг хүмүүсийн сэтгэл ид шидийн ертөнц шингэсэн Христийн Ммндэлсний баярт дурлах боломжийг энэ кино олгож чадна.
7. Гэр бүлсэг хүн
Зул сарын баяраар Америкийн ердийн инээдмийн мелодрамагийг үзэж толгойгоо гашилгаж байхаар Николас Кейжийн бүтээсэн “Гэр бүлийн гишүүн” киног үзээрэй. Киноны өгүүлэмжид шингэсэн гэр бүлийн үнэ цэнэ, амьдралын жинхэнэ аз жаргалыг хөндсөн сэдэв үзэгчдийн талархлыг маш хүлээснээрээ онцлогтой.
8. Ноэль
Бага зэрэг романтик, бага зэрэг гуниг. Зул сарын баярын өмнөх Нью-Йоркийн үдэш. Хэдийгээр ер бусын зүйл биш ч хүний хувь тавилан, хүмүүсийн харилцан яриа… Эндээс гайхамшгийг мэдрэх мэдрэмж…Жилд ганцхан удаа тохиодог Зул сарын үдэш хүнд бүгдэд ид шидээ үзүүлж амжихгүй шүү дээ.
9. Хуучин шинэ жил
Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийг нэгтгэдэг Шинэ жилийн өмнө өдөр. Мөн хайрын тухай өгүүлсэн энэхүү гайхалтай кино үргэлжлэх хоёр цагийн хугацаа уярал хайр, уучилж, хагацал гуниг, талархал гээд хүний сэтгэл зүйн гайхалтай өөрчлөлтүүдийг мэдрүүлнэ. Дээр нь нэмж гайхамшигтай дизайн, киноны аятайхан аялгууг нэрлэх нь зүйтэй.
10. Чарли ба Шоколадны үйлдвэр
Тим Бертоны илбэчин төрх киног бүх талаар гайхамшигтай болгосон. Байгалийн үзэсгэлэн, онцгой эффектүүд, жүжигчний хошигнол, философи өгүүлэмж, шоколадны үйлдвэрлэлийн ертөнцийн хамгийн нарийн ширийн зүйл үзэгчдэд жинхэнэ баяр баясгалан, сэтгэлийн хөөрлийг өгч чадна.
11.Зул сарын өмнөх шөнө
Н.В.Гоголийн “Зул сарын өмнөх шөнө” романаас сэдэвлэсэн энэхүү гайхамшигт кино 50 жилийн өмнө бүтээгдсэн. Тиймээс энэ цаг үеийнхэн бараг мартсан байгаа.
Гэхдээ киноноос гол дүрүүдийн маш тод, эрч хүчтэй өгүүлэмж, Зул сарын баярыг тэмдэглэж байгаа хөршүүдийн инээд хөөр, хошигнол, байшингийн эздийн аз жаргалыг энэ киноноос мэдрэнэ.
Мөн Оросын үндэсний цагаан өнгийн гоёмсог хувцастай эрхэмсэг эмэгтэйчүүд, ногоон, шар, алтан нуруу, алтлаг болон цэнхэр өнгийн даашинзтай охид, хүзүүндээ загалмай зүүсэн, өвөрмөц сахиустай ноёд, энгийн тариачид гээд хүн бүгдийн нүдэнд гэрэлтэх Зул сарын баярын догдлолыг ч харна. Н.В.Гоголь зохиолдоо Зул сарын баярын үеийн ёс заншлыг үг хэллэгийн маш тод дүрсэлсэн байгааг киноны явцаас мөн харах юм.
12. Гээгдсэн Зул сар
Бидний харж амжаагүй байгаа зул сарын баярын үлгэр. Энд амьдралын ид шид, эмгэнэлт явдал хоорондоо холбоотой байдаг, гэхдээ энэ нь огтхон ч санагдсангүй. Кинонд зул сарын баярын гоёл чимэглэл, улаан хацартай Санта Клаусууд олон байдаггүй, гэхдээ гүн гүнзгий, дотно зүйл байдаг. Үүнийг мэдрэхийн тулд өөрийгөө хуйвалдаанд бүрэн даатгаарай. Дараа нь Христийн Мэндэлсний Баярын гайхамшиг болох болно.
13.Харри Поттер ба философийн чулуу
Бидний мэдэхгүй зул сарын баярын үлгэр. Ид шид, эмгэнэлт явдлын холбоотойг харуулсан энэ киноноос Зул сарын баярын гоёл чимэглэл, улаан хацартай Санта Клаусыг олон харахгүй. Гэхдээ л гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг энэ кион Зул сарын баярын үдэш гайхамшигийг мэдрүүлж чадна.
14.Хоёр зуун тамхи
Хэрэв та бялуу, дарснаас залхаж, арай өөр хэлбэрээр Зул сарын баярын уур амьсгалыг мэдрэхийг хүсч байвал энэ киног санал болгож болно. Дэлгэцнээс аз жаргал, зугаа цэнгэл, инээд хөөр цацрахгүй ч үнэ төлбөргүй хошигнол, сонирхолтой түүх, залуу насны хайхрамжгүй явдал, чөлөөтэй сэтгэлийн илэрхийллүүдийг олж харна.
15.Зул сарын бэлэг
Жаахан гэнэндүү, тийм ч итгэмээргүй төөрөгдөлтэй энэ кино эерэг мэдрэмж төрүүлэх бөгөөд үнэхээр баяр баясгалан өгч чадахуйц инээдмийн кино юм. Хайртай үрсдээ хамгийн сайхан бэлэг өгөхийг хүссэн энэрэнгүй аавын дүр гэр бүлд чинь аз жаргалыг мэдрүүлж, шинэ санаа ч бэлэглэж магадгүй.
16.Охид
Бүх л кино, телевизийн нэвтрүүлэг, видео контентыг өнгөтөөр хардаг болсон цаг үед хар, цагаан дүрстэй кино амьдралыг илүү гэгээлэг, сэтгэл хөдлөм болгож чадна. Сибирийн цас мөсөнд хучигдсан сүр жавхлантай байгаль, мэдээжийн хэрэг киноны гол дүр үзэсгэлэнтэй Тосягийн дүр хамгийн хүйтэн сэтгэлийг ч хайлуулж, хамгийн мэдрэмжгүй эсвэл гунигтай хүнийг ч инээмсэглүүлж чадах тул энэ кино шинэ жилийн үдшийн хамгийн тохиромжтой сонголт.
17.Зул сарын мэнд хүргэе
Киноны хамгийн гайхалтай төсөөлөшгүй хослол бол “Дайн ба Зул сарын баяр”. Дайн хэмээх харгислал үзэн ядалтыг авчихдаг ч хайр зөөлөн дулаан сэтгэл, итгэлцлийг бий болгодог. Энэ мэдрэмжийг баярын өдрүүдээр мэдрэх нь нийтлэг биш санагдаж магадгүй. Гэхдээ тулалдаж байгаа хоёр талын дор хаяж хоёр хүн энх тайван, эв нэгдэлд итгэх итгэлээ алдаагүй л бол нуувчинд ч гэсэн гайхамшиг тохиолдож болно.
18.Багт наадмын шөнө
Оросын алдарт кино найруулагч, жүжигчин, телевизийн хөтлөгч, продюсер Эльдар Рязанов олон арван жил тайз дэлгэцийн бүтээл туурвисан нэгэн. Түүний нэг “Багт наадмын шөнө” кионг шинэ жилийн үдшийн үзвэрээр санал болгож байна. Зөвлөлтийн нэрт жүжигчин Людмила Гурченкогийн дуу оруулсан киног Зул сарын үдэш сонгож үзэхийг санал болгож байна. “Сайхан сэтгэл чамайг орхихгүй!”.
19.Чамайг унтаж байх хойгуур
Хамгийн энгийн амьдрал, хамгийн энгийн харилцан яриа, энгийн жүжигчид тоглосон кинонд дурлах нь боломжгүй мэт санагдаж магадгүй. Гэхдээ энэ киноноос хүмүүсийн хувьд мөнхийн сэдэв мөнхийн эрэл хайгуул болж байдаг халуун дулаан сэтгэл, гэнэн хайр дурлалыг олж харна. Энэ бол кино яагаад анхаарал татав гэсэн асуултад хариу өгөх юм. Төгсгөлийг нь хүүрнэн өгүүлэх нь зохисгүй. Өөрөө үзэх нь чухал болов уу.
20.Кейт ба Лео
Мелодрам ба инээдмийн маш сайн хослолтой энэ киноны амьдрал зөвхөн Холливудад л байх боломжтой. Шинэ жилийн өдөр бид бүгдээрээ хайрыг хүсдэг. Үзэгч хэдэн настай байх нь хамаагүй, энэ кино гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ.
21.Чародей
Зөвлөлт кино театруудыг цагтаа үзэгчээр дүүргэж байсан энэ кинонд өмнө нь бүх хүн дурлаж байсан. Бүжгийн жүжиг, хөгжим, хошин шог, гайхамшигт илбэчин зэрэг аугаа урлагийн амьдралын нууцыг өгүүлсэн кино хүчтэй мэдрэмж төрүүлдэг байв. Харин орчин цагийнхан илбийн ухаанд итгэл алдсан байгаа.
22.Сиэтлийн унтаагүйчүүд
Энгийн бас өрөвдөлтэй байдал, сэтгэл хөдлөм байдлаараа энэ кино гайхал төрүүлдэг. Киноны баатрууд үзэгчдийн оюун ухаан, зүрх сэтгэлд ер бусын мэдрэмжийг өгч чадна. Шинэ жилийн баярын нэгэн үдшийг ганцаардмал залуу, ердийн боловч дур булаам бүсгүй Мег Райан, өхөөрдөм хүүтэй өнгөрүүлж, сонгодог зохиолуудаас авсан ишлэлүүдийг сонсон гайхамшигтай халуун дулаарал сэтгэлийг мэдэрч болно.
23.Хувь заяаны тохуурхал ба ууранд суусан паян
Санта Клаус, цасан охин, шампанск гээд Зул сарын баярын билэг тэмдэгүүд киноны гол өгүүлэмж биш. “Хувь заяаны төөрөг” гэж байдаг гэдгийг Шинэ жилийн сэтгэл хөдлөм агшинтай хослуулсан кино таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: adme.ru