Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар бэлэн бус торгууль төлөлт 2019 оны байдлаар 78 хувьтай байгаа юм.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд хэлэхдээ “Энэ жил ТЦА-наас нийт 2.02 сая зөрчил илрүүлж, 1.7 саяд нь торгуулийн шийтгэл ногдуулсан.
Монгол Улс гуравхан сая хүн амтай. Гэтэл ийм их торгууль оногдуулснаас үзэхэд зарим жолооч удаа дараа зөрчил гаргадаг нь харагдаж байна” гэж байв.
Мөн зөрчил гаргасан жолооч болон ослын үед буруутай хүнд хуулийн дагуу ногдуулсан бэлэн бус торгууль гээд нийт 50 орчим тэрбум төгрөг болжээ.
Тэгвэл өндөр төлбөртэй тээврийн хэрэгсэл болон жолоочийн талаарх мэдээллийг хүргэе.
2019 оны байдлаар 100-аас дээш удаагийн торгуультай нийт 86 жолооч бүртгэлтэй байна. Үүнээс 200-аас дээш торгуультай жолооч гурав, бусад нь 101-ээс дээш 174 удаагийнх хүртэл торгуультай байгаа юм.
ЖОЛООЧИЙН ТОРГУУЛЬ:
Торгуулийн давтамж | Мөнгөн дүн |
---|---|
248 | 3,914,000 |
246 | 3,581,450 |
225 | 3,181,500 |
174 | 2,786,650 |
172 | 3,156,850 |
170 | 2,439,550 |
167 | 2,058,300 |
166 | 2,642,650 |
166 | 2,869,200 |
162 | 2,178,100 |
159 | 1,272,000 |
155 | 2,300,850 |
155 | 3,346,950 |
147 | 2,410,200 |
Харин 100-аас дээш удаагийн торгуультай нийт 351 автомашин байна. Үүнээс 300-аас дээш торгуультай хоёр, 200-аас дээш торгуультай ес, 101-231 хүртэл торгуультай нийт 340 автомашин байгаа аж.
Хүснэгтээс харахад хамгийн өндөр торгуультай тээврийн хэрэгсэл найман сая хүртэлх төгрөгийн торгуультай байна.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОРГУУЛЬ:
Торгуулийн давтамж | Мөнгөн дүн |
---|---|
351 | 8,593,000 |
333 | 4,908,250 |
269 | 7,089,000 |
230 | 4,462,450 |
221 | 4,078,450 |
217 | 4,034,650 |
217 | 3,936,400 |
216 | 3,174,850 |
215 | 3,341,800 |
214 | 3,828,150 |
211 | 3,371,500 |
197 | 3,579,050 |
197 | 4,295,250 |
197 | 4,074,900 |
195 | 3,571,400 |
ТЦА
4 comments
Baxarxaltaigaar zarlaxiin orond mashinii ni xodolgoond oroltsuulaxfyi,joloochiinx ni erxii ni xasaach ee. Naad lagaanuud chini xotiin gudamj zam buzarlaad l yavaad baina.
Ундармаагаас 240 тэрбумаа ав, Офшоороос
хулгайчдын авилгалын мөнгийг Баяраас
Сайханбилэг, Баярцогт, Зориг эхлээд оруул,
татвараас зугтааж Ил тодын хуулийн доор худал
мэдүүлэгч нараас мөнгөө нугалж ав
За ингэсний дараа 1 р эгнээгээр явсан эдгээр
нөхдөөс торгуулиа ав. Улс юм бол
Ямар завшаанаар бэлэн мөнгөөр торгууль бичхээ байваа үгүй бол энэ бүх мөнгө цагдаа нарын хармаанд орох байнашдээ
Торгуул нэрээр ард түмнийг мөлжиж шулж байгаа байдал нь энэ .Энэ их мөнгийг сонгуулийн шоунд зарцуулж өөрсдөө идээд дуусгана өмхий эрх баригчид шээснүүд