МИАТ компанийн нисгэгч Берлинд хар тамхи хэрэглэж байгаад баригдсан тухай мэдээ өчигдрөөс эрчтэй тархаж байна. TV5 сувагт МИАТ ТӨХК-ийн Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий менежер, ерөнхий нисгэгч Ч.Нямсайхан энэ талаар мэдээлэхдээ “Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан МИАТ компани хоёр нисгэгчийнхээ хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж мэдэгджээ.
Мөн “Нисгэгч согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглээд нислэгт гарах ямар ч боломж байхгүй. Нисгэгч нар тогтмол эмчийн үзлэгт хамрагддаг. Энэ хариуцлагатай ажлыг согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үед гүйцэтгэх боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Мөн олон улсын нисэх буудлууд аюулгүйн үзлэгийг хийж, согтууруулах ундаа, мансууруулах бодисын тест аваад явдаг.
Берлинд болсон үйл явдалтай холбогдуулан хоёр нисгэгчид хариуцлага тооцож, хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан. Нэг нисгэгч нь согтоод буудлын өрөөндөө унтсаны улмаас ус алдсан талаар мэдээллийг манай Берлин дэх төлөөлөгчийн газраас өгсөн. Тиймээс Европт дадлага хийгээд буцаж явсан нисгэгч нарт томилолт үүрэгч өгч, нислэг хуваарийнхаа дагуу хийгдсэн. О.Баасанхүү гишүүний яриад байгаа шиг нислэг хойшилсон зүйл огт байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна.
Хар тамхи хэрэглэсэн, ажлаас халагдсан гэж байгаа Д.Булганхангай нь БОИНГ-747 агаарын хөлгийн II нисгэгч юм байна. Түүнийг хар тамхи хэрэглэсэн эсэхийг шинжлүүлэхээр МИАТ компани дотооддоо арга хэмжээ авч эхэлсэн гэнэ.
6 comments
747….373 Boeing….наад сээтэгнүүлч пизда нартаа жаахан юм заа л даа
747 baihgue
Baasanhuu yr ni barimtiig ni gargaad heleedheech!!!! Dandaa hunees sonsson ymaa ih hurliin inder deerees harsan ym shig yrihiimaa! Hun gutgeh huulitai shuu! Muu urvagch Dulzen! Chi ene turd heruulees uur ym hiisniig chin harsangui!
Аймшигтай юм бэ?Дадлагажигчаар шууд жолоодуулаад л ,нисгэгчид нь ажлын хариуцлага,хүлээсэн үүргээ ч огоорсон яасан замбараагүй газар вэ?Хүмүүсийн амь насны баталгаа гэж алгаа.Ийм үед МИАТ-н даргыг хүртэл хусах хэрэгтэй.
Хар тамхи хэрэглэсэн хүнийг ажлаас халаад л болоо юу. Уг барьж хорих хуультай биш үү. Амархүүг хэрэглэсэн гээд бариад хорьсон биздээ.
АМАРХҮҮГ СУЛАЛСНААР ХАР ТАМИХЧДЫГ ХОРИХОО БОЛИСОНЫГ СОНСООГҮЙ ЮМУУ.