Сүхбаатар дүүрэгт төрийн өмчийн 33 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр цэцэрлэгт 10 орчим мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Өнөөдөр дүүргийн Засаг дарга Х.Болормаа төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Засаг дарга “Хүүхэд бүр сурч, хөгжих тэгш боломжоор хангагдах ёстой. Ийм сургалтын таатай орчныг бүрдүүлэх нь та бидний хамтын үүрэг. Дүүргийн дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Хүүхэд бүр тоглох явцдаа хөгжинө” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхээр эдгээр цэцэрлэгүүдэд тус бүр 5 сая төгрөгийн тоглоом авах эрхийг цэцэрлэгийн эрхлэгч нартаа олгож байна. Та бүхэн хүүхдүүдийнхээ насны онцлогт тохирсон, чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан тоглоом авч, сургалтын орчноо сайжруулаарай” гэв. Мөн энэ үеэр ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд “Хурд” спорт өрөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй цэцэрлэгүүдэд санамж бичгийг нь гардуулан өглөө.
СБД-ийн ЗДТГ