БНХАУ, Япон, БНСУ-ын удирдагчдын дээд хэмжээний 8-р уулзалт өмнөд хөршийн Бээжин хотноо болж байна. Өчигдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Японы ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарыг тус тусад нь хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин Шинзо Абэг хүлээн авч уулзахдаа Хятад, Японы харилцаа үргэлжлэн сайжран хөгжиж байгааг онцлоод хоёр орны харилцаанд хөгжлийн шинэ боломж нээгдэж байна гэжээ. Харин Ши Жиньпин Мүн Жэ Интэй уулзахдаа өнгөрсөн хоёр жилийн турш, хоёр орны харилцаа тогтвортой хөгжих хандлагаа баталгаажуулж, харилцан анхаарч буй асуудлыг харгалзан, хамтын ажиллагааг илүү өндөр шатанд гаргасан гэсэн байна.