– Өнөөдөр буюу 2019 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 92 ДУГААР СУРГУУЛЬ

09:00 цагт: “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт-зөвлөгөөн болно.

“CORPORATE” КОНВЕНШН ЦЕНТР

10:00 цагт: Тээврийн цагдаагийн албаны “2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, шилдэг хамт олон, алба хаагч шалгаруулах” ёслолын ажиллагаа болно. Утас: 88111771

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ХУРЛЫН ТАНХИМ

10:00 цагт: “Үнэн хатамж” ТББ-аас аудитын зөвлөмжийн хэрэгжилтээр сэтгүүлчдэд зориулж, мэдээлэл өгөх уулзалт хийнэ. Төсвийн ерөнхийлөн захирагчдын аудитын зөвлөмж, дүгнэлтийн хэрэгжилтийг ил тод болгосон байдлыг 2018, 2019 оноор харьцуулах, орон нутагт энэ асуудал ямар хэмжээнд байгаад хийсэн мониторинг, мэдээллээ танилцуулна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

11:00 цагт: “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас “Khan-Uul dream hospital” грант төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн “Б” корпуст өргөтгөл хийжээ. Энэ хүрээнд 30 ортой хүүхдийн тасгийн нээлтийн арга хэмжээ болно. Утас: 95689828

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

11:00 цагт: Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржавын цуглуулгаас толилуулах “Чулууны хээ-3” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 99195447

ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ

13:00 цагт: “Багшид үзүүлэх мэргэжил арга зүйн дэмжлэг, манлайлал” сургалт, хэлэлцүүлэг болно. Энэ сургалт зөвлөгөөнд нийт 600 гаруй сургалтын менежер, арга зүйч оролцоно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн