Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрийн нөхцөлд нэр бүхий компаний архийг хуурамчаар үйлдвэрлэж байсан нөхцөл байдалд Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар хамтарч хяналт шалгалт явуулжээ.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар зориулалтын бус газарт архи үйлдвэрлэх нь хориотой, гэмт хэргийн шинж чанартай үйлдэл юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус архины найрлага, сав баглаа боодол, зэргийг тодруулахаар ажиллаж байна.
Иймд иргэд энэ төрлийн бүтээгдэхүүн худалдаж авахдаа лацны бүрэн байдал, хаяг шошго хуучин эсэх, үйлдвэрлэсэн хугацаа, механик бохирдолт, шилний сэв, зэргийг сайтар харж, гар дээрээс хууль бусаар зарагдаж буй согтууруулах ундаа худалдан авахгүй байхыг анхааруулъя. Шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: НМХГ