Дэлхийн хэдэн тэрбум хүн Apple, Huawei, Xiaomi-гийн хэрэглэгчид. Өөрөөр хэлбэл эдгээр хэрэглэгч бүгд л эдгээр компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг анхаардаг гэсэн үг. Тэгвэл улиран одож байгаа 2019 онд эдгээр компанид ямар дуулиан дэгдэв?
Аpple Крымыг Оросынх гэж зөвшөөрөв
Apple компанийн цаг агаарын цэсийг Оросын талаас харвал булаан эзлэгдсэн гэх Крым, Севастополийг Оросын газар нутаг гэдгээр дүрсэлсэн байдаг. Гэхдээ Оросоос өөр улсаас энэ цэсийг харвал Крымыг аль нэг улсын эзэмшил гэж заагаагүй байдаг гэнэ.
Хэрэглэгчид үүнд маш ихээр дургүйцэж, Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн флэшмоб хүртэл зохион байгуулсан байна. АНУ дахь Украины ЭСЯ Apple-ийн удирдлагууд болон АНУ-ын Төрийн департаментад энэ асуудлаар ханджээ. АНУ, Европын холбоо одоогоор Крымыг Оросынх гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, энэ хоригийг Украины газар нутаг гэж үздэг.
Дональд Трамп Huawei-г боогдуулав
Huawei-гийн хувьд 2019 онд хамгийн хүнд жил байлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсдаа Huawei-гийн тоног төхөөрөмжийг хэрэглэхийг хориглосон зарлиг гаргасан. Уг компанийг тагнуул хийсэн, нууц мэдээлэл цуглуулсан гэж буруутгаж байсан бол эцэстээ Huawei-г Google-тэй хамтран ажиллах боломжгүй, Android үйлдлийн системийг авах боломжгүй болгожээ.
Гэхдээ Осакад болсон Их 20-ийн дээд хэмжээний уулзалтаар Дональд Трамп Хятадтай худалдааны дайнаа зогсоох алхам ойртсон болохоор Хятадын Huawei компани Америкийн бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болно гэж мэдэгдсэн аж. Хэдийгээр энэ компанийн эсрэг ихэнх хоригийг цуцалсан боловч Huawei одоо ч Android-ийн кодыг ашиглах боломжгүй, Huawei-гийн шинэ гар утас зарим цэсийг эзэмших боломжгүй хэвээр байгаа гэсэн үг юм.
Huawei өөрсдийн гэсэн үйлдлийн систем бүтээхээр идэвхийлэн ажиллаж байна. Энэ систем нь HarmonyOS нэртэй. Зарим хэвлэлд бичсэнээр бол Huawei 2020 он гэхэд шинэ үйлдлийн системтэйгээр гарч эхлэх гэнэ.
Xiaomi биднийг хуурдаг уу?
Хятадын Xiaomi корпораци төхөөрөмжийнхөө камерын үзүүлэлтийг зориудаар нэмэгдүүлж гаргадаг гэж зарим хэвлэлд тэмдэглэж байгаа юм. Тус корпораци DxOMark үнэлгээний системийг эвдсэн гэх яриа ч гардаг байна. Харин компаниас энэ асуудалд ямар ч мэдээлэл өгөөгүй.
DxOMark-ийн туршилтаар энэ гар утасны камер маш муу байхад үзүүлэлт нь 2-3 дахин өндөр гарсан тухай зарим хэвлэлд тэмдэглэсэн байна. Одоогоор аль нь үнэн гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ Xiaomi бол хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй, үнэ/чанар, камерын ажиллагаанд нь хүмүүс ихэвчлэн эерэг хариулт өгдөг бүтээгдэхүүн билээ.
1 comment
Ene neg uy ch medehgui setguulch chin samsung gej brend mededgui um bhdaa..