ОХУ-ын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа, “Умардын урсгал 2”-ын эсрэг хориг арга хэмжээнүүд, Украинд цэргийн тусламж үзүүлэхэд олгох санхүүжилтийг багтаасан батлан хамгаалахын 2020 оны төсөвт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.
Батлан хамгаалахын төсөв 738 тэрбум ам.долларт хүрч байгаа нь 2019 оны санхүүгийн жилтэй харьцуулахад 3.1 хувиар илүү байгаа аж. Гэсэн хэдий ч энэ удаагийн баримт бичиг нь зөвхөн хөрөнгө хуваарилах хэрэгсэл төдийгүй улс төрийн шийдвэрийн арга хэрэгсэл болжээ.
Энэхүү төсөвт мөн Украинд тусламж үзүүлэх болон Сансрын хүчин байгуулахад 300 сая ам.долларын санхүүжилт олгохыг тусгаж байгаа аж.