Амралтын өдрүүдэд орон нутгийн замд авто ослын улмаас хоёр хүн нас баржээ

2019-12-23 10:40
1TTSA

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.12.21-22-ны өдөр нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэн, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
• Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9
• Мөргөлдөх хэлбэрээр -2

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг /Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрсний зам/ асфальтан замд 2019.12.21-ний өдөр 19.20 цагийн орчим Тоyota prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас баржээ.

Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс баруун тийш 5 км/ асфальтан замд 2019.12.22-ны өдөр 06.59 цагийн орчим Toyota Premio маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Н.БАТАА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй