ДЭМБ 2020 оноос дэлхий дахины хэмжээнд тамхи татдаг эрэгтэй хүний тоо буурна гэж урьдчилан тооцоолж байгаагаа мэдэгдлээ. 2000 оноос хойш тамхи татдаг эрчүүдийн тоонд дорвитой өөрчлөлт ороогүй ч ирэх жил ийнхүү буурах төлөвтэй байгаа юм.
ДЭМБ-аас тамхидалтын талаарх олон улсыг хамарсан тайлан мэдээгээ өнгөрсөн лхагва гарагт танилцууллаа. Ирэх жил тамхи татдаг эрчүүдийн тоо нэг тэрбумд хүрч буурах төлөвтэй байгаа гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс хоёр саяар бага байна гэсэн үг юм.
Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд дэлхий дахины хэмжээнд тамхи татдаг эрчүүдийн тоо өсөх, эсвэл нэг хэвийн түвшинд байсан бол анх удаагаа буурах тохиолдол 2020 онд бүртгэгдэнэ. Харин тамхи татдаг эмэгтэйчүүдийн тоо 2000 оноос хойш тогтмол буурч байгааг ДЭМБ-ын тайланд онцолжээ.
Энэ нь дэлхийн улс орнууд иргэдээ тамхины хор хөнөөлөөс хамгаалахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг харуулж байгаа юм. Гэхдээ энэ тайлан мэдээг гаргахдаа электрон тамхи хэрэглэгчийг оролцуулаагүй байна. Ойрын жилүүдэд электрон тамхи хэрэглэгчийн тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаа юм.
Энэ хоооронд АНУ тамхи худалдан авах эрх бүхий насны доод хязгаарыг 18-аас 21 болгон нэмээд байна. Баасан гарагт батлагдсан энэ хуулийн дагуу 21-ээс доош насныханд тамхи худалдахыг хоригложээ.
2 comments
Монголд бол бүр эсрэгээрээ хүүхнүүд нь илүү болж байгаа даа. Муухай балиар, тамхины бохь үнэртүүлсэн, барзгар нүүр царайтай юмнууд хотоор дүүрэн болсон байна лээ. Одоо бүүр ичихгүй гудамжинд ил зогсоод л, явуут татдаг болсон байна.
tamhichid muuhai unertei. er n hun bolgond taalagddag une gej baihgui unergui baisan n deer, ugaasaa agaariin bihirdold mansuuraal yavj baij tamhi iluudne