Хүүхдүүддээ гараа угаа гэж 100 удаа үглээд хэрэгжүүлэхгүй байвал дараах туршилт танд хэрэг болж мэдэх юм.
Жарали Меткалф, Дайна Робертсон хэмээх Айдахогийн дунд сургуулийн багш нар хүүхдүүдэд гарт нь хэчнээн нян байгааг үзүүлэхээр шийджээ.
Тэд туршилтад зориулан таван зүсэм талхыг таван өөр уутанд хийж байршуулжээ. Ингэхдээ эхний зүсэмд нь хэн ч гар хүргээгүй бол хоёр дахид нь бохир гартай хүүхдүүд гар хүрсэн. Харин гурав дахид нь гараа савандаж угаасан хүүхдүүд хүрсэн бол дөрөв дэхид нь гарын халдваргүйжүүлэгч хэрэглэсэн хүүхдүүд хүрчээ. Харин тав дахь зүсмээр сургуулийн самбарыг арчсан байна.
“Би нялх хүүхэдтэй. Хүүхэд маань өвөл байнга өвддөг юм. Мэдээж, хүйтний улиралд халдвар авах магадлал илүү өндөр л дөө. Гэхдээ бид илүү их нянд баригдахгүйн тулд гараа угаах нь чухал” гэж Жарали багш Фэйсбүүктээ мэдэгджээ.
Туршилтын үр дүн бүгдийг гайхшируулсан байна.
Энэ бол сургуулийн самбар арчсан талх
Хэн ч хүрээгүй талх
Бохир гараараа хүрвэл ийм болно
Цэвэрхэн гартай хүүхдүүдийн хүрсэн талх ийм байна
Харин гар халдваргүйжүүлэгч ашигласан хүүхдүүдийн хүрсэн талх ийм болжээ
Гэхдээ Жарали багш өвчтэй хүүхдүүдийг тусгаарлах нь хамгийн зөв алхам гэж мэдэгдэж байна. lifter.com.ua сайтаас орчуулан хүргэв.
UPDOWN.MN