Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл”-ийг баталлаа. Тэгвэл энэхүү хуульд ямар ямар онцлох заалтууд орсоныг тоймлон хүргэе.
- Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй.
- Сонгогчдын нэрсийг жагсаалт улс төрийн намуудад нээлттэй байна.
- Нэр дэвшигчид үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
- Сонгуулийн хандивыг нэмэгдүүлж иргэн таван сая, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй болсон.
- Цахим орчинд бусдыг гүтгэх доромжлохыг хориглосон.
- Улс төрийн намууд эвсэл байгуулж сонгуульд оролцож болно. Намуудын олонх эвслээс гарсан бол эвсэл тарсанд тооцно.
- Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна. Үүнд төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, дарга, дэд дарга нар чөлөөлөгдөх шаардлагагүй.
- Сонгуулийн сурталчилгааны хоног 18 байсныг 22 болгон нэмэгдүүлсэн.
- Сонгогч тухайн тойрог дахь мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг дугуйлна. Илүү эсвэл дутуу бол саналын хуудас хүчингүйд тооцогдоно.
- Шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-нээс хойш хориглоно.
- Гадаад улс оронд амьдарч байгаа сонгогчдын саналыг авахгүй.
Б.ИРЭЭДҮЙ
1 comment
Улс орноо худалдаж идэж амьдардаг хүмүүсийн үр удмыг ирээдүйд юу хүлээж байдаг бол? Одоо ч яахав тарган цатгалан хамаг хүсэл нь биeлээд сайхан л байгаа.