Монголын түүхийг ярихын тулд дэлхийн түүхийг ярьдаг. Монголын газар нутгаас олдох түүхийн үнэт олдворууд ч үүнийг батладаг. Энэ утгаараа археологичид Монгол Улсыг хамгийн их судалж түүхийн асар их баялгийг эндээс хайдаг. Гэвч энэ салбарт төрийн бодит дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг археологичид хэлж байна. Түүхийн ховор нандин олдвор олдог боловч хадгалах байр сав, сэргээн засварлах лаборатори байдаггүй учраас голдуу гадныханд хандахаас аргагүй байдалд хүрч байгааг хэллээ.