БНЭУ-ын Засгийн газраас 2020-2021 оны хичээлийн жилд тэтгэлгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагджээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ирээдүйд газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженерүүдийг бэлтгэх тул Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-т ажиллах сонирхолтой оюутан, залуучуудыг http://a2ascholaships.iccr.gov.mn холбоосоор хандан газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил сонгож, бүртгүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн, биеийн байдал эрүүл
  • 18-30 насны ерөнхий боловсролын сургууль төгссөн
  • Математик, физик, химийн суурь мэдлэг эзэмшсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.

Бүртгэл:

  • 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цахимаар явагдана.

Шалгалт:

  • Цахимаар бүртгүүлсэн элсэгчдийг Энэтхэгийн Элчин сайдын яам сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдтэй “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК гэрээ байгуулж, ажлын байраар хангана. 

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн