Уралдаант шалгаруулалтын нэр: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төсөл
Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2019/167-01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, түүний нэгдлийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
Уг төсөл нь “Зураг төсөл боловсруулах- барих – ашиглах – шилжүүлэх” төрөлтэй бөгөөд концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр олон нийт амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээ болон авто зогсоолын зураг төсвийг боловсруулан барьж, концессын гэрээнд заасан нөхцөлөөр ашиглаж, нийслэлийн өмчид шилжүүлнэ.
Концесс олгох уралдаант шалгаруулалтыг урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар “Концессын тухай хууль” болон “Концесс олгох уралдаант шалгаруулалтын журам”-ын дагуу зохион байгуулна.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй сонирхогч этгээд Хатуу хучилттай авто зам барих тусгай зөвшөөрөлтэй, авто зам барилгын ажил гүйцэтгэж байсан ажлын туршлагатай, уг төслийг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага нөхцөлийн дагуу авто зогсоолын барилгын ажлыг гүйцэтгэх туршлагатай байна.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтийг албан бичгээр хүлээн авна. Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Төрийн сан банкны 100200051114 тоот дансанд 500 000 /таван зуун мянган/ төгрөгийг тушаан худалдан авч болно.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг хүлээж авах сүүлийн хугацаа 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 15:00 цаг байна.
Оролцогч нарын саналыг урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг үндэслэн үнэлж, шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан дөрөв хүртэл оролцогчийг уралдаант шалгаруулалтад оруулна.
Уралдаант шалгаруулалтад Монгол Улсын болон гадаадын этгээдийн нэгдэл оролцож болно.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтийг доорх хаягаар ирүүлнэ.
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлтэс
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Лхагвасүрэнгийн гудамж
Нийслэлийн Засаг Захиргааны V байр, 209 тоот өрөө
Утас: 70111296, 98886101, 99137889
НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР