ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах Аюулгүй байдлын албаны төв байранд Пүрэв гарагийн үдэш халдлага гарч одоогийн байдлаар нэг хүн амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан нь тодорхой боллоо. Халдлага Москвагийн цагаар оройны 6.30-7.00, Улаанбаатарын цагаар 23.30-00 цаг орчимд гарсан байна. Буутай этгээд Аюулгүй байдлын албаны төв байрны нэг давхар буюу лобби танхимд автомат буугаар гал нээсэн бөгөөд цагдаа нар хариуд нь буудан хороожээ.
Халдлага болсон өдөр нь Оросын аюулгүй байдлын албаны ажилтнуудын хувьд онцгой баярын өдөр болох аюулгүй байдлын албаны ажилтны өдөр байжээ.
Аюулгүй байдлын албаныхан уг халдлагын үеэр ойролцоо байруудыг бүсэлж, хажуугийн барилгуудад байсан хөндлөнгийн хүмүүсийг нүүлгэсэн байна. Халдлага нь ОХУ-ын ерөнхийлөгч Путины жил бүр хийдэг хэвлэлийн хурал дээр үг хэлсний дараахан болсон байна. Москвагийн хэвлэл мэдээллийн байгууллагууд галт зэвсэгтэй 3 этгээд гал нээсний улмаас хамгийн багадаа албаны 3 хүний амь нас эрсдсэн тухай мэдээлж эхлээд байна.
Сэжигтнүүдээс хоёр нь хэргийн газарт амиа алдсан гэж мэдэгдсэн бол гурав дахь этгээд нь гудамж руу гарч зугтаасан ба ойролцоох байр луу гүйж орсон бололтой. Эдгээр 3 этгээдээс нэг нь автомат буугаар гал нээсэн тухай RBC веб сайт мөн мэдээлжээ. Халдлагыг нүдээр харсан нэг гэрчийн мэдээлснээр буун дуу оройн 17.40-д /орон нутгийн цагаар/ эхэлсэн байна.
Эх сурвалж: BBC & India’s WION press
1 comment
Бид ардчиллын өдрөар хулхи хулгайч ардчиллын хулгайч нарыг ингэ устагамаар бхйна ш дээ