Олон улсын эрүүл мэндийн судалгааны баг, чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүдийн хүүхдүүд эрт үеийн зүрх судасны өвчлөлд илүү их нэрвэгдэж байгааг тогтоосон талаар CCTV мэдээллээ.
Ялангуяа жирэмсний үед чихрийн шижин өвчнөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн хүүхдүүд таргалалт, цусны даралт зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байдаг аж.
Тодруулбал, Хятад, Дани, Швед, АНУ-ын судлаачид 1977 оноос 2016 он хүртэл Дани улсад төрсөн 2.4 сая гаруй хүүхдийн эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийж, эрт үеийн зүрх судасны өвчин, эхийн чихрийн шижинтэй уялдаа холбоотой эсэхийг судалжээ.
Британийн анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд, эхчүүд жирэмсэн болохоос өмнө эсвэл жирэмсний үедээ чихрийн шижин өвчнөөр өвчилсөн бол хүүхдүүд нь бага, залуу насандаа зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал 29 хувиар өссөн талаар дурджээ. Мөн жирэмсний үед зүрх судасны өвчин болон чихрийн шижин өвчин хавсарсан бол хүүхдийнх нь өвчлөх магадлал 60-73 хувь болж нэмэгддэг аж.
Тиймээс төрөх насны эмэгтэйчүүд эрүүл мэнддээ онцгой анхаарахыг олон улсын судалгааны багийн гишүүд онцгойлон сануулж байна.
Монголын мэдээ