Нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг болох твиттер хэрэглэгчид нь улстөрийн идэвхтэй оролцогчид байдаг. Энд улстөрд өрнөж буй аливаа үйл явдал, төр засгийн шийдвэр, түүнтэй холбоотой аливаа асуудлаар твиттерчид байр сууриа илэрхийлж, үзэл бодлоо хоорондоо уралдуулдаг гээд хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз. Ер нь л Улстөрийн хүрээнийхний гол хэрэглээ нь твиттер байдаг. Мөн улстөрчид болон твиттерийн идэвхтэй хэрэглэгчид твиттер хуудсаараа дамжуулан нийгэмдээ “мессеж” өгч байдаг. Ингээд 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 9 онцлох “мессеж”-ийг хүргэж байна.
Baasankhuu Oktyabri: Н.Энхбаяр дарга надад зориулж хууль гаргалаа гэж гомдоллох. Би төрөө бодох уу. Намаа бодох уу. Мэдээж төрөө бодохоос өөр гарц байхгүй. Гансүх, Дэнзэн, Шийлэгдамба гэх мэт олон нөхдүүд төрд орж ирэх хүсэлтэй өөрсдөө хэлмэгдсэн гэж хэлэх л байх. Тэгээд ороод ир. Саарал жагсаалтыг яах уу
Оддын охин: 3-р эмнэлэг шинэ жил хийхгүй. Шинэ жилийн мөнгө давсан орлого оо бүх ажилчдадаа хуваагаад цалингийн картанд нь хийж бгаа гэнэ. Мөн нэг хоёрыг нь онцлож шагнахгүй бүгдэд нь 20К төгрөгийн бэлэг өгч бгаа юм бна. Сайхан жишиг…
Ts.Bat-Erdene.mn: Шоронд байгаа хүмүүсийн байх ёстой талбай, м2 нтр гээд яриад байдаг мөртөө оюутнуудын байх талбайн талаар ярихгүй, шахцалдуулж байдаг хорвоо юмаа..гээд нэг оюутан гомдол мэдүүлж байна..
Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Сонгуульд дэвшчих вий гэж хуулийнхныг дарамталж, хулгай найруулж гүйлдсэн улс. Энд тэнд нэр дурдаж, сонгуулийн хуулинд хориг тавина гэх шиг. Бүү сандар. Хуулиа зөв гарга. Би сонгуульд нэр дэвшихгүй ээ. УИХ-д суучихсан Баасанхүүгээр загнуулаад, ай. Яахаар ингэж хадуурдаг байна аа!
Анхмарал Маралаа: Цаадуулын чинь бэлэг сайжирч, ухаалаг хэрэглээг нь дэмжсэн болжээ. Сэтгэлийнх нь л бэлэг л дээ энэ…Сонгогчоо долоогоод эхэлцэн ёстой алаан болж бна даа
Мэндсайхан ЭНХСАЙХАН: 6 жил шалгаж Пакистаны шүүх тус улсын ерөнхийлөгч асан Мушарафыг цаазаар авах болов. 5 зүйлээр буруутгасан бна.
1. Эрх мэдлийг төвлөрүүлсэн
2. ҮХ-ийг зогсоосон
3. ҮХ-ийг өөрчилсөн
4. Дээд шүүхийн даргыг халсан
5. Онц байдал тогтоосон
Ж.Мөнхсэргэлэн: ХЯТАДУУДАД 100, 100 ТЭРБУМААР ӨГӨӨД БАЙХ УУ… Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 100, 100 тэрбумын тендер зарлаад хууль бусаар хятадуудад өгсөн байх юм. Нэг монгол компани ажилтай, нэг залуу цалинтай байг гэж яагаад боддоггүй малууд вэ.
ХАЖИДМАА: Би жил бүр АНХАН Шатны ЖДҮ эрхлэгч 100 эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзаж ярилцдаг тэдэнд үнэхээр ЖДҮ-н санхүүжилт олдохгүй байгаа нь үнэн. Квот ярьж байгаа ИХ ХУРЛЫН Эмэгтэй ГИШҮҮДЭЭ ТА НАР Ичиж АМЬДАР ТА НАР НЭГ УДАА ЭНЭ Эмэгтэйчүүдийн ярьж байгааг сонсож үзсэн юм уу?
Munkhsaikhan O.: “Хүүхдээр зугаацахыг тэвчихгүй, төслөө тат” (Б.Саранчимэг гишүүн төсөл санаачлагчаас нэрээ татсан гэсэн шүү. Энэ зөв үлгэрлэлийг дагаад бусад нь татна уу)
20
Бэлтгэсэн: Н.БАТАА