Эрүүл мэндийн салбарт 10-20 мянган сувилагч шаардлагатай байна

2019-12-19 16:52
olloo_mn_1548385002_5b

Улсын эмнэлэг, сувилалд ажиллах сувилагчийн тоо хангалтгүй хэвээр байна. Сувилагч мэргэжлээр жилд 600 гаруй оюутан төгсдөг юм байна.

Тэдний 40 хүрэхгүй хувь нь мэргэжлээрээ ажилж буй бөгөөд төгсөгчид мэргэжлээрээ ажиллахгүй байгаа нь сувилагч мэргэжлийн хомстол үүсгэж байна гэж ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга н.Цогтбаатар мэдээллээ.