Архангай аймгийн Тариат сумын Алтаад багийн малчин Э-гийн хотонд чоно орж, гэрээсээ гарч ирсэн малчны гарт нь хүрсэн тухай мэдээлэл 12-р сарын 13-ны 20.20 цагийн үеэд аймгийн Зоонозын төв болон Мал эмнэлгийн газарт иржээ.
Аргамжаатай морь руу ноцож, нохойтой нь ноцолдсон чоныг буудаж алсан байна. Өнөөдрийн байдлаар малчин Э-г сумын эмнэлэгт авчирч вакцин хийж, шаардлагатай эмчилгээг хийж байна.
Алсан чонын дээжийг 12-р сарын 14-ний шөнийн 23.00 цаг өнгөрч байхад аймгийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд өгөхөд урьдчилсан байдлаар галзуугийн шинж тэмдэг илэрч, улсын лабораторийн шинжилгээнд баталгаажуулахаар явуулжээ.
Сумын ажлын хэсэг, аймгийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн малчны хотонд очиж, шархадсан мал, нохойг устгах, малыг вакцинжуулах ажлыг хийж байна.
ЗӨСҮТ