УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувь хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ.
15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой боллоо. Нэг сард 42 мянган төгрөгөөр тооцон нөхөн төлөх юм байна. Хуулийг ирэх оны нэгдүгээр сарын1-нээс 2021 он хүртэл хэрэгжүүлнэ.
Уг даатгалын шимтгэл төлснөөр иргэн гурван төрлийн тэтгэвэр авах боломжтой болно.
Нэгдүгээрт, өндөр насны тэтгэвэр. Тодруулбал, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчин байсан, 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчин байсан, 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой.
Хоёрдугаарт, тахир дутуугийн тэтгэвэр буюу өвчин, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан иргэн тэтгэвэр тогтоолгох боломжтой юм. Хуульд зааснаар бол хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнөх гурван жилд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой.
Гуравдугаарт, тэтгэвэр тогтоолгосон иргэн нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд буюу хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжтой. Тодруулбал, иргэн нас барахынхаа өмнө гурван жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог байна.
2 comments
12.6 жил малчин гэдэг нь юу гэсэн үг вэ Бас ХХЭ байж болох уу.
жш нь 2010онд малчин эмэгтэй 1сар