Зимбабын дэд Ерөнхийлөгч: Зимбабве бол Монгол шиг хүссэнээрээ Засгийн газраа огцруулж, хүчирхийлэл үйлдэж болдог улс биш

Зимбабве улсын дэд Ерөнхийлөгч, Константино Чивенга баасан гаригт сөрөг хүчин болон Ардчилсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөний тэргүүн Нельсон Чамизад хандан парламентад үг хэлэх үеэрээ Монгол Улсыг ихэд зохимжгүй байдлаар жишээ болгон дурджээ.

Тус улсын дэд Ерөнхийлөгч, Генерал Константино Чивенга нь улаан хоолойн өвчний улмаас дөрвөн сарын турш БНХАУ-д эмчлүүлж байгаад эдгэрч, саяхан эх орондоо ирээд байгаа юм. Тэрээр авлига, мөнгө угаах болон төсвийн хөрөнгийг их хэмжээгээр шамшигдуулсан хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа хүндээр өвдөж, үхэл амьдралын зааг дээр ирсэн учир Хятад улсад эмчлүүлэхээр яваад байсан аж. Тэгвэл ням гаригт тус улсын авлигатай тэмцэх байгууллагаас Генерал Константино Чивенгагийн эхнэр Мари Чивенгаг мөнгө угаасан болон хууль бус замаар гадаад валютын нөөцийн эх үүсвэрийг шамшигдуулсан гэх хэргээр баривчилжээ.

Энэ хугацаанд Зимбабве улсын эрх мэдэлтнүүд авлига, хууль бус гэмт хэрэг, дарангуйллын тогтолцоо, хууль шүүхийн байгууллагын хайхрамжгүй ажиллагааг эсэргүүцсэн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, парламентыг тарахыг шаардсан ардчиллын төлөөх хөдөлгөөн өрнөж, тус улс даяар ахин эмх замбараагүй байдал газар аваад байгаа билээ. Харин өмнө нь хэзээ мөдгүй үхэх дөхсөн гэгдэж байсан Генерал Чивенгагийн эрүүл мэндийн байдал гэнэт сайжирч, эх орондоо зүв зүгээр иргэн ирсэн явдал нь ард түмнийг гайхшруулжээ.

Тэгвэл энэ талаар сөрөг хүчний тэргүүн Нельсон Чамиза ням гаригт нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ “Та бүхэн Генерал Чивенга шиг алдартай, хүчтэй улстөрчийн талд зогсож намайг үл тоож болох юм. Гэсэн ч миний жижиг хөшөөг хараад бурханд ямар нэгэн төлөвлөгөө байгаа гэдгийг харах биз. Бурхан танд (Генерал Чивенга) улс, эх орныхоо төлөө сайн сайхныг хийж, ард түмнийг хуваан талцуулахгүй байх амьдралыг өгсөн. Тиймээс хүмүүсийн сэтгэл санааг үймүүлэхүйц, бие биенээ доромжлох, үзэн ядах сэтгэгдэл, талцалд турхирсан болгоомжгүй мэдэгдлүүдийг хийж болохгүй. Учир нь бид бүгд нэг үндэстэн” гэж хэлсэн байна.

Учир нь Генерал Константино Чивенга нь өнгөрөгч баасан гаригт парламентын танхимд үг хэлэх үеэрээ сөрөг хүчний тэргүүн Нельсон Чамизаг Засгийн газрыг түлхэн унагаж, хууль бус замаар төрийн эрхэнд гарах зорилгоор бослого, үймээн дэгдээж, хуйвалдаан явуулсан хэмээн хүчтэй буруутгасан аж. Тэрээр парламентад хандан үг хэлэхдээ “эсэргүүцэл, бойкот хийх замаар ард түмний олонхын саналыг авч, хууль тогтоох эрхээ авсан хууль ёсны Засгийн газрыг огцруулж чадна гэх буруу бодолтой хүмүүс байна. Би тэдэнд тэдний үйлдэл санаснаар нь болж, амжилтад хүрэхгүй гэдгийг сануулмаар байна. Энэ бол та нарын хууль ёсны Засгийн газрыг хүссэнээрээ огцруулж, дур зоргоороо хүчирхийлэл үйлдэж болдог Монгол Улс биш. Ийм зүйл Зимбабвед тохиолдохгүй” гэсэн байна.

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай, нийт 14.4 сая хүн амтай Зимбабве улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд 41 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 2621 ам.доллар байгаа аж. Тус улс нь энэ онд ардчиллын индексээр дэлхийн 167 орноос 134-т, хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орноос 127-д, хүний хөгжлийн индексээр 189 орноос 150-д оржээ.

Очирхуяг МӨНХБАТ

36 thoughts on “Зимбабын дэд Ерөнхийлөгч: Зимбабве бол Монгол шиг хүссэнээрээ Засгийн газраа огцруулж, хүчирхийлэл үйлдэж болдог улс биш

  1. зочин 2019-12-16 16:21 at 16:21

    Монгол улс Зимбабве хоёр дөрөө харшуулан яваа нь манай улс төрчид гэх Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж, Баттулга, үе үеийн Ерөнхий сайд, сайд нартай шууд холбоотой . Улс орноор “ардчилал” нэрийн дор яаж тоглодог, төсвийн мөнгийг оффшор болгодог, хууль тэдэнд үйлчилдэггүйн жишээ захаас аван бий шүү дээ. Авилгын том хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болгох, хууль хүчний байгууллагын дарга нарыг өмчилдөг, шүүх нь авилгад идэгдсэн гээд. Хамгийн том буруутан нь Элбэгдорж шүү дээ. Худал ярих хоббитой. Түүнийг нь уран илтгэгч гэж хөөргөдөг баг ч бий

    Хариулах
    1. Ggg 2019-12-16 19:43 at 19:43

      Хамгийн том буруутан нь балин хамарт Энхбаяр лалар л даа.

      Хариулах
      1. дг 2020-01-26 19:58 at 19:58

        за ддаа бараг үнэн шүү

        Хариулах
  2. Хамтрагч 2019-12-16 16:22 at 16:22

    Монголтой бүх зүйл дээр хамт байгаа Зимбабве улстай иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулья.Саяхан саарал жагсаалтанд орсон ч хамт ханиндаа орсон Зимбабве улстай харилцан визгүй зорчиж ах дүүгийн найрамдалт харилцаагаа өргөтгөх хэрэгтэй.

    Хариулах
    1. Монзимба фен 2019-12-16 17:09 at 17:09

      Хөөрхий минь ямар үнэн жишээ татав. Хар ах үнэхээр улс төрийн нарийн мэдрэмжтэйгээр манай нөхдийг шинжилсэн байна. Зимба-Монголын найрамдлын нийгэмлэг байгуулж даргаар нь сонгомоор гар байна. Тэгээдолон улсад MONZIMBA POLITIC нэршилтэй шинэ улстөрийн бодлгло гаргавал зохилтой.

      Хариулах
      1. ЗИМБ 2019-12-18 15:23 at 15:23

        Нийгэмлэгийн даргад нэр дэвшвэл 2 гараа өргөнөө

        Хариулах
    2. Уншигч 2019-12-16 18:22 at 18:22

      Хахахахахах

      Хариулах
    3. Нэргүй 2019-12-17 09:35 at 09:35 Хариулах
  3. Zochin 2019-12-16 16:22 at 16:22

    Манай улсын улс төрчдийн хийдэг үйлдлийг зөв л хэлсэн байна. Ард түмэн бид М.Энхболдоос илүү арай аядуу зөөлөн үү?

    Хариулах
  4. з 2019-12-16 16:38 at 16:38

    маш зөв хүн байна

    Хариулах
  5. Иргэн 2019-12-16 16:52 at 16:52

    Зөв л хэлсэн байна.

    Хариулах
  6. irgen, 2019-12-16 17:53 at 17:53

    za estoi ichmeer yu ni zov baigaa um be !!!!….mongoliin zasgiin gazar esergyyzel ilgeeh heregtei shdee, yu ch medehgui zimbabvechuud mongol gej aimshigtai huuligui oron baidag gej bodoj baigaadaa, ardchilal gej medehgui ene ornii teneg udirdagch boliosoi …

    Хариулах
  7. .. 2019-12-16 18:54 at 18:54

    Үнэн хэлжээ

    Хариулах
  8. Zochin 2019-12-16 19:04 at 19:04

    Дарга нар нь үхэн хатан авлига авдагаараа манайхтай адил юм байна. Онигоо юмаа нээрээ

    Хариулах
  9. Зочин 2019-12-16 19:30 at 19:30

    Бид юм л бол хар Африк шиг болох нь гээд жишээ татаад байсан чинь нөгөө Африкууд чинь харин өөдөөс томордог гэнээ

    Хариулах
  10. Үзэнядалт 2019-12-16 20:02 at 20:02

    Элбэгдорж гэж улс төрийн үхдэл тэр африкт сайхан юм яриад тэнүүчилжяваа?! Өөрийн улсаа авилгал хээл хахуульд идэгдсэнафрикийн орнуудаас дор улс болгон хувиргасныг бүр тэдгээр улс нь шүүмжилдэг болжээ?! Монгол ямар их дор ороо вэ?! Харин энэ шүүмжлэл бидний байгаа байдлыг яг үнэнээр нь хэлжээ?! Эмзэглэх хэрэггүй ээ,үхэр монголчуудаа!! Тэмцэлгүй,залхуу,бохир улс төртэй улс сөнөн далдардаг юмаа?! Баяр,элбэгдорж,очирбат,багабанди,сайханбалаг нар үхэж далдраасай!!!

    Хариулах
  11. Нэргүй 2019-12-16 21:05 at 21:05

    Социалист системд Куб Монгол хоёр ихэр мэт байдаг асан. Одоо Зимбабветэй ханьсдаг болжээ.

    Хариулах
  12. Нэргүй 2019-12-16 21:37 at 21:37

    _kkkk Еооооо бөгс улайчихлааа_

    Хариулах
  13. Иргэн 2019-12-17 00:53 at 00:53

    Тиимээ . Африкын нэг буурай орны нөхөр тэгэж хэлэхээр тиим байдалд хүргэсэн хүмүүс байгаа. Тэд ардчилал ярьж гарч ирээд өөрсдөө баяжиж ардчилынхаа эсрэг 90онд өөрсдиинхөө барьж зогссон лоозонгынхоо эсрэг явж улс орныг иим хэмжээнд аваачлаа . Одоо бид зогсоохгүй бол дараа нь дэндүү их харамсах болно засаж залруулах аргагүй болно

    Хариулах
  14. Зочин 2019-12-17 01:24 at 01:24

    Хохь заяа чинь заяа чинь хахаха

    Хариулах
    1. Мт 2020-01-26 08:45 at 08:45

      Тийм шүү. Хохь чинь пизда

      Хариулах
  15. онигоиноч 2019-12-17 05:42 at 05:42

    МОНЗИМБА ах дүү гэдэг союз их дажгүй сонсогдлоо , Даанч дүүрэн ДОХ …. Ямар үнэн үг хэлэв…. КККККККККККККК

    Хариулах
  16. найз минь 2019-12-17 07:14 at 07:14

    Манай Монголын жагасаалт хам маань маньдаа томорчиж

    Хариулах
  17. 2 2019-12-17 07:45 at 07:45

    хаха

    Хариулах
  18. Нэргүй 2019-12-17 08:35 at 08:35

    ҮНЭН Л ЮМ ХЭЛСЭН БАЙНА Ш ДЭЭ

    Хариулах
  19. Зочин 2019-12-17 12:10 at 12:10

    Африкийн улс орнуудаас ч доошоо орсон доо чааваас!

    Хариулах
  20. Saran 2019-12-17 14:06 at 14:06

    Хэлсэг үгнийх нь гадаад эх сурвалжийг тавьдаа!!!!

    Хариулах
  21. Түвшин 2019-12-17 16:29 at 16:29

    Гашуун ч гэсэн үнэн үг хэлжээ найзуудаа. Одоо яах уу

    Хариулах
  22. Нэргүй 2019-12-17 20:47 at 20:47

    Монгол шиг биш шүү гэхээр бид тэднээс их хойно явна гэсэн үг. Очиж очиж зимбабын жишээ болтол хөгжүүлсэн сайд дарга нар минь өөрсдийгөө магтаад л хэдэн цүнх баригч дагуулаад гүйж явах юм

    Хариулах
  23. iiiiiiiii 2019-12-17 21:07 at 21:07

    Battulga eronhiilogch hariu ilgeeh blgui. er n bol avilgal avch uls ornoo doroituuldagaaraa tostei l yum helsen bn. gehdee mongol uls hezee ch zimbabe shig eronhiilogchiin zasaglaltai bolohgui????

    Хариулах
  24. ЯЛЫН ДАВЦАН 2019-12-17 21:47 at 21:47

    ЭНЭ МОНГОЛЫГ ЯГ ҮНЭНЭЭР НЬ ХЭЛСЭН БАЙНА МОНГОЛ ХҮНИЙ ХУЛЖИН ЗАЛХАЙ ЭНЭ ЗАНГ ЕРѲНХИЙЛѲГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛЖ ХАТУУ ГАРААР ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ БАЙЖ Л АВЧ ЯВАХГҮЙ БОЛ АРДЧИЛАЛ НЭРИЙН ДОР АВЛИГА ХЭЭЛ ХАХУУЛЬ ЯМАРЧ БУРУУ ЮМ ХИЙСЭН МУЛТАРЧ БОЛДОГ ТОГТОЛЦООГ ѲѲРЧИЛМѲѲР БАЙНА.

    Хариулах
  25. Нэргүй 2019-12-17 23:02 at 23:02

    Ene har sarmagchin hyatad ulsad emchluulj baihdaa hyataduudaas mongol ulsiin tuhai sonsson bololtoi!

    Хариулах
    1. дг 2020-01-26 20:09 at 20:09

      IQ нь хэдэд байдаг билээ саарлаар бол хамууд байгаа харин одоо энэ нөхрийн жишээ байгаагаар бол бид хол хоцорчээдээ эд нараас

      Хариулах
  26. Zochin 2019-12-18 21:42 at 21:42

    Ene hvnd ochson medeelel delhii dahind mongol uls tiim l haragdaj baigaagiin ilrel shvv dee

    Хариулах
  27. Үнэн 2019-12-25 20:06 at 20:06

    Үнэн үгэнд эмзэглээд яах вэ. Энэ үгийг хэлсэн хүн биднээс илүү тодорхой мэдээлэл бас төсөөлөлтэй байгаа. Бид МАНАН дотор зүг чигээ алдаад төөрсөн хэдэн харанхуй нөхөд нөлөөт тольны вант улсад амьдарч байна.

    Хариулах

iiiiiiiii-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн