АНУ-ын Майами далайн эрэг дээр уран бүтээлч Леонардо Эрлич “Замын түгжрэл” гэх сэдэвт бүтээлийг урласан нь олон хүний анхаарлыг татжээ. Майами урлагийн долоо хоногт зориулсан үзэсгэлэнд тавигдсан элсээр замын хоёр талын урсгалд түгжрэл үүсгэсэн автомашины үзэсгэлэн 21 дүгээр зууны өнгө төрхийг харуулснаараа онцлогтой аж.