Өчигдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, 2019 оны 12 дугаар сарын 14-ний 23 цаг 59 минутаас өмнө цахим татварын системд бүртгүүлсэн 26,307,511 баримт хамрагдсанаас:
10 сая төгрөгийн 1
5 сая төгрөгийн 20
1 сая төгрөгийн 228
100 мянган төгрөгийн 2380
30 мянган төгрөгийн 23602 баримт тохиролд таарч, нийт 26,231 иргэн азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 50933630.
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 46137255.
1 comment
Bi l law neg udaach xojoogvi