Шинэ жилийн баяр болох гэж буйг тохиолдуулан НМХГ-аас дараах зүйлийг анхаарууллаа.
- Хүүхдэд бэлэг сонгохдоо хаяг шошгыг нь анхаарч, бэлгэд багтаж буй бүтээгдэхүүний гарал үүсэл, үйлдвэрлэсэн он сарыг нь сайн харж сонголтоо хийхийг анхааруулав.
- Мөн түргэн гэмтдэг бүтээгдэхүүн буюу баярын торт сонгох үйлдвэрлэсэн он сар, орц найрлага, хадгалалтын горим зэргийг нь анзаарахыг анхаарууллаа.
- Түүнчлэн ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулсан юм.
- Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хүчин чадалд тохирсон захиалга авах шаардлагатай бөгөөд хүчин чадлаа хэтрүүлэн захиалга авсан тохиолдолд эрүүл ахуй, үйлдвэрлэлийн технологи алдагдаж, хордлого үүсэх магадлалтайг анхаарууллаа.