Филиппин улсын нэгэн дунд сургуулийн 11 настай Реа Баллос хэмээх охин шархны лентээр хөлийн хуруу, тавгаа хамгаалан боож, уг боолтон дээрээ NIKE компанийн лого болон нэрийг бичиж гүйлтийн тэмцээнд оржээ.
Тэрбээр сургуулийнхаа гүйлтийн 400 метрийн буухиа, 800 метр болон 1500 метрийн дундын зайн гүйлтүүдэд түрүүлж тус бүр гурван алтан медаль хүртсэн юм.
Эл үйл явдлын дараа Дэлхийн бренд болох NIKE компаниас Баллос охинд цоо шинэ гүйлтийн пүүз бэлэглэжээ.