Зориулалтын бусаар тээвэрлэсэн 118 ширхэг бялууг устгуулжээ

Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийсэн билээ.
Тус хяналт шалгалтын явцад 532 зөрчил илрүүлж, 348-ыг нь арилгуулсан байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд нарийн боов үйлдвэрлэж байсныг зогсоосон. Мөн 5 АНН, 12 иргэнийг 11 сая 450 мянган төгрөгөөр торгож, 6 ААН-д албан даалгавар хүргүүлсэн” гэдгийг хэллээ.
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн тухайд:
- Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдэд худалдаалагдаж байсан стандартын шаардлага хангаагүй “Мөнхжин Од” ХХК-ийн “Хандгай”, “Гучин ес” нэрийн 102 шил 518 мянган төгрөгийн архийг хураан авсан.
- “Жүр Үр” ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулсан байна