2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 100,811,534 төгрөгийн үнийн дүн бүхий 239,398 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ремикон” ХК (RMC +12.13%) болон “Хөх ган” (HGN +8.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT -4.26%) болон “ЛэндМН ББСБ” ХК (LEND -3.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“TOP 20” индекс 0.62 хувиар өсч 19099.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,598,952,605,911.56 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор үзнэ үү http://mse.mn/mn/trade_history/2019-12-12
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ