Үндэсний статистикийн хороо, Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн хамтран “Үндэсний тооцооны систем-2019” хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хурал нь Үндэсний тооцооны системийг нэвтрүүлэгч, оролцогч, хэрэглэгчдийг нэг дор цуглуулж, хэрэгжилт, ашиглалт, хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллээ солилцох зорилготой юм.
Үндэсний тооцооны систем 1968 анхны баримт бичиг гарсны 50, Монгол Улсад салбар хоорондын балансыг зохиосны 50 жилийн ойг тохиолдуулан 2018 онд уг хурлыг анх удаа зохион байгуулж байсан билээ.
“Үндэсний тооцооны систем-2019” 2 дахь удаагийн энэхүү хуралд “Эдийн засгийн өсөлт түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд”, “Эдийн засгийн өсөлтийн дунд хугацааны төсөөлөл”, “Үндэсний тооцооны данс/Өрхийн сектор”, “Эдийн засгийн өсөлтийн шинжилгээ”, “Эдийн засгийн өсөлтөд” гэсэн сэдвээр илтгэл тавигдаж, оролцогчид санал бодлоо хуваалцлаа. Тус хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.