Онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн гэх шалтгаанаар Солонгост арав хоногийн хилийн хоригт орж, нэг хэсэг хоёр улсын хэвлэл, нийгмийн сүлжээний анхаарлын төвд байсан Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр Өнөөдөр сонинд ярилцлага өгчээ. Түүний ярьсан ярианд орчин цагт ил, далд хорлонтой өрнөх болсон “Мэдээллийн дайн”, “мэдээллийн террор”-ын асуудал хөндөгджээ.
Д.Одбаяр нь 2019 оны 11 дүгээр сарын 31-нд КЕ 868 дугаар нислэгийн энгийн ангиллаар Сөүл рүү нисэхдээ энэ дуулианд холбогдож, Солонгос, Монголын хэвлэлүүд үйл явдлын талаар хагас сарын турш тасралтгүй мэдээлж байсан юм.
Одоо ч нийгмийн сүлжээнд гол сэдвийн нэг болсоор байгаа Д.Одбаяртай холбоотой яриа “Мэдээллийн дайн”, “мэдээллийн террор”-ын амьд жишээ болж мэдэх юм. Сэдвийн ард нуугдсан сонирхол татахуйц асуудлууд хариултаа нэхсээр байгаа. Харин дуулиант хэргийн гэрч, гол “бай” сонирхлын бүлгүүд энэ асуудлыг хэрхэн дэврээж байсынг жишээ болгон ярьжээ. Түүнээс түүвэрлэн хүргэж байна.
Нэг
Солонгосын ч, Монголын ч хэвлэлээр миний мэдүүлгийг хагас дутуу, ерөнхийдөө намайг ямар нэгэн байдлаар буруутгахад л чиглэж тасдаж мэдээлж байсан. Тэр байцаалтын үеэр “та виски уусан уу” гэж асуусан. “Уугаагүй, энгийн ангилалд виски өгдөггүй шүү дээ” гэж хэлсэн.
Мэдүүлэгт иймэрхүү л асуулт, хариулт байгаа. Миний гэдэн хөдлөөд “За, би виски уусан гэж бодъё. Согтуу байсан гэж бодъё. Тэгвэл та нар наад хэрэг гээд байгаа юмаа нотлох ёстой. Би бол хэн нэгний биенд хүрсэн, виски уусан гэх юу ч санахгүй байна” гэж хэлсэн.
Гэтэл хэдхэн минутын дараа Солонгосын телевизээр үүнийг товчлоод “согтуу байсан учир санахгүй байна гэж мэдүүлжээ” гэсэн мэдээ гарсан. Асуудлын үнэн зөвийг тогтоох зорилготой, хуулийн дагуу нууцлалтай байдаг байцаан шийтгэх ажиллагааны нэг хэсэг нь шууд л телевиз, сайтын мэдээ болоод гарч байсныг би одоо ч гайхаад л байгаа.
Хоёр
Миний үгийг сонсдоггүй юмаа гэхэд надтай хамт энгийн суудалд зорчиж үйл явдлыг харсан бусад зорчигч нараас, ядаж л надад загнуулсан монгол үйлчлэгчээс учрыг асуухыг хэвлэлийнхэн ч оролдоогүй, хөөцөлдөөгүй. Үнэхээр үнэнээр нь мэдье гэж хүсч байгаа бол камерийн бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг хөдөлшгүй баримтад л итгэ гэж хэлмээр байна.
Солонгост энэ төрлийн хэргийг ихэнхдээ камерын бичлэгт үндэслэж шийддэг юм билээ. Гэтэл камерийн бичлэг байхгүй гэсэн. Монголд аймгууд руу явдаг тендерийн машинууд зарим нь камертай байхад, КАЛ шиг дэлхийн хэмжээний том авиа компанийн, тэгээд олон улсын нислэг нь камергүй явна гэж байхгүй.
Гурав
Байцаалтын үеэр “Та энэ үйлчлэгчийг заналхийлсэн үү” гэж асуусан. “Заналхийлээгүй, загнасан. Гүтгүүлснээсээ болоод “Монгол хүн байж чи, монгол хүнээ хамгаалсангүй, чи Монголдоо очно биз дээ гэж загнасан. Үүнийхээ төлөө бол уучлал гуйж чадна аа” гэж хэлсэн.
Гэтэл хэдхэн минутын дараа Солонгосын телевизээр “Уучлал гуйж эхэллээ” гэсэн мэдээ явсан. Орчуулагч хүлээх зуур өмгөөлөгчтэйгээ ярьж байсан үеийн зураг болон бичлэгийг телевизээр шууд гаргаж байсан. Ер нь мөрдөн байцаалтын мэдээлэл хагас дутуу гадагш гарч байгаа, хэвлэл, сошиалынхан нь ажиллаж байгаа зэрэг нь үнэхээр залхмаар, дарамтад оруулдаг юм билээ.
Дөрөв
Цагдаагаас прокурорт хоёр санал хүргүүлсэн. Нэгдүгээрт хэрэгсэхгүй болгох, хоёрдугаарт торгох. Энэ хоёр саналыг алийг хүлээн зөвшөөрч байгаагаа би хэлэх ёстой болсон. Торгуулийг эсэргүүцэж болно, таны эрх. Эсэргүүцвэл шүүхэд шилжинэ. Таны хилийн хориог л сунгах байх гэж өмгөөлөгч хэлсэн. Шүүх ямар хугацаанд хуралддаг вэ гэтэл “Гурван шатны шүүх хуралдана. Хэзээ зарлахыг мэдэхгүй. Бараг жил хагасаас хоёр жил болох болов уу” гэсэн. “Би тэгээд энд хоёр жил хилийн хориотой байх хэрэг үү” гэтэл “Магадгүй” гэж хариулж байгаа юм.
Эхэндээ ч шүүхдвэл ч шүүхдэе гэж бодож үзсэн. Хоёр жил хаана байх билээ. Буудалд уу. Орж гарч чадахгүй хэвтээд л байх хэрэг үү. Айл дамжаад явах уу. Ар гэр, хашиж байгаа төрийн ажил алба юу болох билээ гээд бодсон. Үнэнийг олох гээд тэнд долоо хоноход өндөг шидэж угтана гэж байгаа хүмүүс хоёр жил сунжирвал намайг Монголоос минь шууд хөөнө биз дээ. Би ч өөрөө долоо хоноход сэтгэл санааны хямралд гүнзгий орж байгаа хүн шар махтайгаа хатах хоёр жилийг давахгүй, аягүй бол Солонгосын улстөрчид, урлагийн одод шиг амиа хорлох дээрээ тулах байх гэж бодлоо.
Тав
Нислэгийн аюулгүй байдлын дүрэм зөрчсний учир гэж 7 сая воноор торгуулсан. Торгохдоо “Хоёр улсын найрамдлыг бодож 7 саяар торгож байгаа юм шүү” гэсэн юм хэлсэн. “Манжлах ч яах вэ, зүгээр дээрэлхэж байгаа л байхгүй юу танайхан. Би ч бас найрамдлыг бодож зөвшөөрье, гэхдээ би торгуулах гэмт хэрэг хийгээгүй шүү” гэж хэлээд өгсөн. Солонгост КАЛ-ын тугны өмнө бөхийж байхаар торгууль төлсөн нь дээр гэж үзсэн.
Зургаа
Манай сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ ч заримдаа хэн нэгнийг үгээ хэлэх ч боломж олгохгүйгээр буруутан болгож ялладаг, сийчдэг болсон байна. Мэдээллийн террор гэж болохоор ийм туйлшрал газар авч, удаан оршиж болохгүй. Хэрвээ тэгвэл Азийн зарим улсын нийгэм шиг мэдээллийн террорт өртсөн, гүтгэгдсэн, ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд амиа хорлодог болно. Аюул нь энэ шүү. Энэ алдааг нийгмээрээ засах ёстой.
Долоо
Солонгосын цагдаа, хуулийн байгууллага нь сэтгүүлчидтэйгээ, бас сошиалтайгаа сүрхий хамтарч ажилладаг шиг санагдсан. Хэрвээ би энд худлаа, Солонгост ярьж байснаасаа буруу зөрүү, цагдаад мэдүүлснээсээ огт өөр зүйл яривал Солонгосын хэвлэл, сошиал дор нь харьцуулаад гаргаад цацна, эргэлзээгүй.
14 comments
За, болиоч. Хүний бөгс базчихаад тэрнээсээ болж асуудалд ороо биз дээ. Тэрийгээ цагаатгах гээд ядчих юмаа.
Тэнэг малууд. Жунгаа пиздаадаа дээрэлхүүлээд сууж байхдаа таарсан үхэр байна чи.
Unasan bohod shaltag mundahgui gedegdee. Boliocheeeee
Битий хуц. Ямар лалрынн гүтгэн гуйвуулагч гэдгээ өөрийгөө харж ав. Ийм л тэнэг дүйнг мангар учраас Монгол улам сүйрч яваа мэдвүү.
за лав л чам шиг байж хөгжихгүй нь тодорхой
Энэ чдалд нэг учир бна солонгосын талаас бүх мэдүүлгийг нь хуулбарлан авчирах хэрэгтэй 2т каимерын бичлэг байх ёстой тэр бичлэгийг солонгочууд яагаад нуугаад бна. Энэ нэг учир бна. Бид нэг нэгнээ барьж идэх биш эхлээд учрыг нь олох ёстой ийм арчаагүй төртөй байж болохгүй шүү дээ албаны хзнийг ингэж байгаа юм чинь энгийн иргэдийг нь яаж ч доромжилж болно шүү дээ хамаг учир энэнд байгаа шүү. Улс төржилгүй. Энэний учрыг олох ёстой гэж бодож бна. Нэг хүн ажилаа өгч болно энэний цаана ард иргэдийн гадаад орон дахь авулгүй байдлыг улс хангаж чадаж баына уу гэдэг асуудал шүү дээ. Бид нэг нэгнээ барьж идснээр хамгаалалтын даохлаа үгүй болж бна.
Tiim shdee
Яг үнэн. Эцсийн эцэст бид нэгнээ л гэж өмөөрч хамгаалж байж улс иргэнээ хамгаална шүү дээ.
Ийм хүн, хүн шүүнэ гэж байхгүй ээ тэнд болохоор торгуулна энд болохоор мэлэлзэнэ
Овоо шаазгай хоёр нь хаана байсан юм бол доо одбаяр гуай тэнгэрт дүүлж явсан гэхээр ойрхон л байсан баймаар…….
Солонгосчуудын хэлдэг үнэн ш дээ, ийм хүмүүсээр удирдуулж байгаа улс ямар олигтой байхав
Энэ ч Одбаярын үг биш намынх нь үг байна даа.Сонгууль болох тун дөхсөн учир хилгэнсэн ард олны тархийг угаахаар шийдсэн бололтой.Ийм л улайм цаймдаа гарчихсан нөхдүүд төрийн толгойд заларчихаад ард түмнийг” тэнэг” -түүлээд бүүр сурчихсан.Одоо тэгэхгүй ээ хүний оронцогуудаа.Дандаа дарлаж доромжлуулж байдаг цаг өнгөрсөн.
Чи монгол улсын нэрыг өөрийн нэр гэр бүлээ бас 3 ард түмнийг 1 хүүхний бөгс дотоож уруу чихээд хаячихлаа шүү дээ . Тэнгэрийн муухай арилдаг хүний муухай арилдаггүй гэж мэдэх үү. Одоо 1000 тайлбар хийгээд нэмэргүй. Одоо Солонгос болон Монгол ард түмнээс уучлал гуй .тэгээд ажлаа өгөөд яв
hudlaa shaagal uls toriin togloomiin hohirogch bolvhloo geh ged bgamu mongoliin uls turiin mafe ymar aimar vum be buhel buten ulsiin kompani tsagdaa hevlel medeeleltei hamtarch hun gujirdej chaddag tiim tom vumuu