Америкийн TIME сэтгүүлийн редакци “2019 оны шилдэг хүн”-ийг нэрлэлээ. Энэ оны шилдэг хүнээр Шведийн эко идэвхтэн, уур амьсгалыг хамгаалагч Грета Тунберг тодорлоо. Харин сэтгүүлийн уншигчид Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдод саналаа өгсөн юм.
Хамгийн сонирхолтой нь “Оны шилдэг хүн”, санал хураалт хоёр давхцаж байсан түүх байдаггүй юм байна. Ингээд сүүлийн жилүүдэд сонгогчид ямар санал өгч, TIME-гийн редакцийг ямар сонголт хийж байсныг хүргэе.
2018 он
2018 он TIME сэтгүүл үнэний төлөөх дайнд өртсөн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оны хүнээр тодруулсан юм. Тэдний нэг нь Стамбул дахь Саудын Арабын ерөнхий консулын газарт амиа алдсан Жамаль Хашожи байлаа. Сэтгүүлийн олонх уншигч Өмнөд Солонгосын BTS хамтлагт саналаа өгсөн юм.
2017 он
2017 онд Оны шилдэг хүнээр #MeToo хаштаг дор нэгдсэн, бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэх хөдөлгөөний оролцогчдыг нэрлэжээ. Уншигчдын сонголт нь Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж МухаммедбенСальманАльСауд байв.
2016 он
2016 онд Оны шилдэг хүнээр экс Төрийн нарийн бичгийн даргыг ялж, АНУ-ын шинэ Ерөнхийлөгч болсон Дональд Трамп бичигджээ. Харин уншигчид Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид саналаа өгсөн юм.
2015 он
Германы канцлер Ангела Меркель Грекийн өр, Европын цагаачлалын хямралыг зохицуулсан гэдгээрээ редакцийн сонголтоор Оны шилдэг хүн болсон юм. Харин уншигчид АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшсэн Берни Сандерст сонголтоо хийжээ. Түүний социалист үзэл олон нийтэд таалагдаж байлаа.
2014 он
Редакцийн сонголт 2014-2015 онд дэгдэж, 11 мянга гаруй хүний амийг авч одсон Эбола вирустай тэмцэгчдийн цуглуулсан дээж байлаа. Тэгвэл уншигчид тухайн онд сонгуульд ялж, үндэсний эдийн засгаа дахин шинэчлээ амласан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг сонгожээ.
2013 он
TIME сэтгүүлийн редакциас Оны шилдэг хүнээр нэрлэсэн Ромын пап Франциск нь 2013 оны гуравдугаар сарын 13-нд сонгогдож, Аргентинаас гарсан анхны пап, мөн анхны жүүд пап болсон юм. Уншигчид энэ онд Египетийн Батлан хамгаалахын сайд, өдгөө Ерөнхийлөгч болсон Абдул-Фаттах ас-Сисид сонголтоо хийж байлаа. Түүнийг цэргийн эргэлтээр исламист Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг түлхэн унагасан гэж үзжээ.
2012 он
Редакциас хоёр дахь удаагаа сонгогдсон Америкийн төрийн тэргүүн Барак Обамаг нэрлэсэн. Түүний хувьд 2008 онд Оны шилдэг хүн болж байв. Харин уншигчид 2011 оны арванхоёрдугаар сард БНАСАУ-ын удирдагч болсон Ким Чен Уныг сонгожээ.
2011 он
“Арабын хавар” хэмээх дэлхий даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг редакциас нэрлэсэн бол уншигчдын сонголт тухайн үед Туркийн Ерөнхий сайд байсан Режеп Тайип Эрдоган дээр тусаж байлаа.
2010 он
Сэтгүүлийн редакциас Facebook-ийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийг сонгосон. Учир нь энэ олон нийтийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчдийн тоо 400 саяыг давсан байдаг. Харин уншигчид дипломат захидлаас АНУ-ын Афганистан, Иракт явуулж байсан кампанит ажил гээд хэдэн мянган нууц баримтыг ил болгосон WikiLeaks байгууллагыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг дэмжжээ.
2009 он
БенБернанке нь 2007-2008 оны хямралын жилүүдэд АНУ-ын Холбооны нөөцийн системийг удирдаж, хүч чармайлт гаргасан гэдгээрээ редакциас Оны шилдэг хүн болсон.Уншигчдын сонголтыг TIME хакердсан сайтын эргэн тойронд гарсан дуулиан шуугиан дэгдээж, улмаар нэр нь үл мэдэгдэгч 4chan вэб форумыг үндэслэгч Кристофер Пул “Оны хүн” болжээ.
2008 он
Редакцийн сонголтоор Оны шилдэг хүнээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон анхны хар арьст улстөрч Барак Обамаг нэрлэсэн. Японы гэйм-дизайнер Шигэрү Миямото Mario, Zelda, Donkey Kong зэрэг алдартай видео тоглоом бүтээсэн гэдгээрээ сонгогчдын саналыг татжээ.
2007 он
Сэтгүүлийн редакциас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг улс орныхоо эдийн засгийг бхжүүлсэн, дипломат талбарт улс орноо баталсан гэдгээр нь сонгожэ.
Харин уншигчид Rain нэрээ алдаршсан поп од, жүжигчин Чон Жихуныг нэрлэсэн. Тухайн үед тэрбээр Өмнөд Солонгостоо төдийгүй дэлхий дахинаа алдаршсан юм.
Эх сурвалж: ТАСС