Залилан хийсэн этгээд мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэрийг барьж залилан хийсэн этгээд мөрдөн байцаалтын явцад оргон зайлжээ.
Б.Саруултамир нь Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах МАН-ын байран дахь нэг давхарын хүнсний дэлгүүрээс, НМХГ-ын байцаагч хэмээн танилцуулж мөнгө залилсан байна.
Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд түүнийг харсан хүн 7013 0134 дугаарт мэдээлэл өгнө үү.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.2-д “иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдвол цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно” гэж заасан байдаг. Мөн 14.5-д “цагдаагийн байгуулага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэг хүлээнэ” гэжээ.