ХДХВ, ДОХ-ын өвчлөл улам залуужиж байгаа төдийгүй улсын хэмжээнд энэ оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Энэ нь нийт халдварт өвчлөлийн 38 хувийг эзэлж буй юм. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 558 өвчлөл буюу 4.3 хувиар өссөн байна.
Нийт халдварын 40 хувийг тэмбүү, 33 хувийг заг хүйтэн, 26 хувийг трихоиониаз, 0.1 хувийг ХДХВ/ ДОХ эзэлж байгаа юм. “Шинээр халдвар авсан иргэдийн дийлэнх нь 18-45 насныхан байна” гэж ХӨСҮТ-ийн Дэд захирал Б.Цацралт-Од хэллээ.
Мөн “Тэмбүүг устгая” аяны хүрээнд 5517 шинэ тохиолдлыг илрүүлж, эмчлээд байгаа төдийгүй ирэх оноос ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн шинжилгээг авч эхлэхээр болсон байна.