2019-12-10 18:001min00

Хорин мянган хонийг ангилсны үр дүнд шилмэл омог батлагдлаа

458790a4d6ebc384c013ed6ba11a94f1_x3

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлийн өнөөдрийн хурлаар байгаль цаг уурын шалгарал, малчин түмний хичээл зүтгэлээр шигшигдсэн “Сайнцагаан” нутгийн мах, ноос, өөхний хосолмол ашиг шимт хонийг омог болгон батлууллаа.

Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Сайнцагаан сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм.

Шилмэл омог батлуулах ажлын хүрээнд олон удаагийн судалгаа, шинжилгээ хийж, хянан магадлагааны ажлаар Сайнцагаан сумын хөдөөгийн дөрвөн багийн 20 мянган хонийг ангилалтад хамруулсан байна.

Дундговь аймгийн ЗДТГ