Жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлийн буюу жин тус бүрийн Дэлхийн шилдэг 32 тамирчин зодоглох “Чиндао-Мастерс” тэмцээн энэ сарын 12-14-нд БНХАУ-ын Чиндао хотноо болно.
Тус тэмцээнд 67 орны 450 жүдоч оролцох урьдчилсан мэдүүлэг гараад байна. Харин манай улсаас олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй эрэгтэй 13, эмэгтэй долоо, нийт 20 жүдоч хүч үзэх юм.
Манай улсын багийн бүрэлдэхүүнд:
Олимпийн медальтан
Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр /+100 кг/
Олимпийн мөнгөн медальт Д.Сумьяа /-57 кг/
Залуучуудын олимпийн аварга Л.Сосорбарам /-52 кг/
Дэлхийн аваргын медальтан:
Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт М.Уранцэцэг /-48 кг/
Дэлхийн аваргын алт, хүрэл медальт Г.Болдбаатар /-60 кг/
Дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай /-81 кг/
Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин /-60 кг/
Дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр /-73 кг/
Дэлхийн аваргын хүрэл медальт Л.Отгонбаатар /-100 кг/
Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнчимэг /-63 кг/
Залуучуудын дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр /+100 кг/
Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд /-60 кг/
Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Наранцэцэг /-48 кг/ нар тус тус зодоглох юм.