НҮБ-ын Аюулгүйн зөвлөл лхагва гарагт /2019.12.11/ шуурхай хуралдаан зарлаж, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг хэлэлцэхээр болжээ. Шуурхай хуралдааныг АНУ-ын хүсэлтийн дагуу хийх бөгөөд хуралдалдах гэнэ.
АНУ, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар энэ оны зургаадугаар сард Панмунжомд хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэрээ Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш зогссон яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцсон билээ. Гэвч энэ тохиролцооны дагуу хоёр улсын төлөөлөгчид энэ оны аравдугаар сарын 5-нд Стокхольм хотноо уулзаж, хоёр талын харилцааг хэвийн байдалд оруулах арга замыг хэлэлцсэн ч яриа хэлэлцээ мөн л бүтэлгүйтсэн юм.
БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ким Мён Гиль хэлэлцээ бүтэлгүйтсэн хэмээн мэдэгдэж, АНУ-ын талд өөрийн байр сууриа нухацтай бодож үзэхийг зөвлөсөн. Харин Төрийн департаментын энэ дүгнэлттэй санал нэгдээгүй бөгөөд уулзалтыг үр дүнтэй болсон хэмээн тодорхойлсон юм.
БНАСАУ энэ сарын 8-нд Тончхан-ни бүс дэх Сохэ пуужин хөөргөх талбайд тус улсын стратегийн байр сууринд нөлөөлөх өндөр ач холбогдолтой нэгэн туршилт амжилттай хийсэн тухай зарлаж байсан. Харин яг ямар туршилт явуулсан талаар мэдээлээгүй юм.