Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү өөрийн сонгогдсон тойргийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн 12-р ангийн сурагчдад Ус сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламж болон Удирдлагын хяналтын төвийн үйл ажиллагааг танилцууллаа.
Тус сургууль нь 2019-2020 оны хичээлийн жил 12-р ангийн хоёр бүлэг, 63 сурагчдыг төгсгөхөөр бэлтгэж байна. Сурагчдыг УСУГ-ын үйл ажиллагаатай танилцуулсанаар ус бол хүний амьдралын амин чухал зүйл бөгөөд усанд ариг гамтай байж усыг хайрлах төлөвшил суулгаж буй юм.
Мөн нийслэл хотын иргэдийн ая тухтай байдлыг хангах үүднээс цэвэр бохир усны шугам сүлжээ болон байгууллагын үйл ажиллагааг алсаас хянаж удирдах зорилготой “Хяналт удирдлагын төв”-ийн скада системийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг танилцуулснаар энэ талаарх мэдээлэлтэй болгож байгаа юм.
Сурагчид өнөөдрийн аяллыг зохион байгуулж УСУГ-ын үйл ажиллагаатай танилцах боломж олгосон тус байгууллагын дарга, нийслэлийн ИТХ-ын Ц.Төрхүү төлөөлөгчид талархал илэрхийлж, өөрсдийн чин сэтгэлийн бэлгээ бэлэглэв.