2020 он бол дорнын зурхай ёсоор төмөр махбодтой цагаан хулгана жил юм. Хэрвээ та энэ жилийг эрхшээсэн амьтанд таалагдъя гэвэл шинэ жилээрээ түүний өнгөөр хувцаслах хэрэгтэй.

Шинэ жилийн үдэшлэгийн даашинзаа сонгохдоо цагаан, саарал, эсвэл мөнгөлөг өнгө сонгоорой гэж зурхайчид зөвлөж байна. Таны хувцсанд эдгээр өнгө давамгайлбал илүү сайн. Учир нь хулгана элдэв тод, хурц өнгөнд дургүй.

Шинэ жилийн цагаан даашинз: Цагаан өнгө нь цаанаасаа баяр ёслолоос гадна цэвэр ариун, гэрэл гэгээг бэлгэддэг. Шинэ жилээ ийм өнгийн даашинзтай угсанаар та энэ баярын энергийг заавал мэдрэх болно.

Хэрвээ та чимээ шуугиантай үдэшлэгт оролцох гэж байгаа бол сувдан өнгөтэй, урт оноотой даашинз сонгоорой. Харин та гоолиг сайхан хөлөө илүү тодотгоё гэвэл өргөн ханцуйтай мини даашинз өмс. Хэтэрхий задгай мэт санагдвал ирээдүйн хадамтайгаа уулзахдаа өмсөж ч болох даашинз олж болно.

Үдэшлэгийн мөнгөлөг даашинз: Гялалзаж гялтганадаг даашинз шинэ жилээр л өмсөхгүй юм бол өөр хэзээ өмсөх билээ? Тэр тусмаа төмөр махбодтой цагаан хулгана жил гарахад шүү. Энэ улиралд гялалзсан пластик моодонд ороод байгаа болохоор үүнийг ашиглаж ч болох юм.

Ресторанд болох баярын оройн зоог, эсвэл клубт шинэ жил тэмдэглэхээр бол чокертэй мөнгөлөг богино даашинз сонго. Ийм даашинзны нэг давуу тал нь чимэглэл бараг хэрэг болохгүй. Хэт богино даашинзнаас зайлсхийдэг бол шал шүргэсэн даашинз өмсөөрэй. Тэгвэл биеийг тань тодосгоод, өөрийн эрхгүй шинэ жилийн уур амьсгалыг бүрдүүлнэ.

Саарал даашинз: 2019-2020 оны өвлийн улирлын хоёр дахь трэнд нь хилэн материал. Хэрвээ та өдөр тутмын амьдралдаа хилэн хувцас өмсөж чадахгүй байвал шинэ жилээр боломж гарч ирлээ шүү. Цагаан эсвэл саарал өнгөтэй хилэн даашинз таныг тансаг, дэгжин харагдуулна. Хар саарал өнгөтэй гялтганадаг даашинз ч шинэ жилээр өмсөж болно. Хамгийн гол нь дундаж урттай, урт ханцуйтай байвал илүү чамин гэдгийг санаарай.

Эх сурвалж: nv.ua

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн