БНХАУ-ын Мал эмнэлэг, хорио цээрийн хянан магадлагааны ажлын өнөөдрөөс Улаанбаатарт ажиллах гэнэ. Долоо хоногийн томилолттой ирж байгаа энэ баг Монголд ажиллах хугацаандаа экспортод гаргах махыг дулааны аргаар бэлдэж буй үйл ажиллагаатай танилцах гэнэ.
Мөн БНХАУ улс руу гаргах мах экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх аж. Манай улс БНХАУ, ОХУ, Вьетнам, Япон, Иран, Казахстан зэрэг улсад 40 мянган тонн мах экспортлоод байна. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле махны экспорт хэвийн явагдаж буйг мэдэгдсэн байна. Тэрээр, “ХХААХҮЯ салбараа төлөөлөн ААН-үүдтэй бодлогын гэрээ байгуулж, мах гаргая гээд бичиг баримтаа хуулийн дагуу бүрдүүлж ирсэн үйлдвэр, ААН-д экспортын зөвшөөрөл олгож байгаа” гэжээ.
Одоогийн байдлаар 3 мянган тонн махыг дулааны аргаар бэлдэн ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр экспортод гаргахад бэлэн байгаа аж. Энэ талаар Хүнсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэн, тоо, хэмжээг нь тогтоох хүсэлтийг яамнаас өгөөд байгаа аж.
Сүүлийн үед манай улсаас Хонконг, Иран, Вьетнам руу мах экспортлох нь нэмэгдэж байна. Махны экспортоос орох орлогын 80 хувийг адууны мах бүрдүүлж байгаа бол хонь, ямаа, үхрийн махны нийлүүлэлт мөн өсжээ.
МОНЦАМЭ
3 comments
ОГЦОМ ӨСӨӨД БАЙГААГИЙН УЧИР НЬ ЭНЭ Л БАЙЖ. УЛААН САЙДЫН ТОЛГОЙ Ч ХҮРЭЛСҮХЭД ХЭРЭГ БОЛОХ ЮМ БОЛОВ УУ?
Удахгүй монголын мал хүн амын тоотойгоо адилхан цөөрөх нээ.
dulaaniiarga gej un bicheed bna aa