Эрдэнэт үйлдвэрийн зарласан 100 тэрбумын өртөг бүхий тендерт хятад компаниуд ялалт байгуулдаг болсон юм.
Үүний цаана албан тушаалтнуудын авлига бий гэсэн хардлага олон нийтэд байсан бөгөөд АТГ-аас БНХАУ-ын иргэн Жан захиралтай “Синохидро Корпорейшн лимитед” компанид хэрэг үүсгэн шалгаж байна.
Цэвэр ус дамжуулах, ган хоолой угсрах ажилд БНХАУ-ын зургаан компани өрсөлдсөн хэдий ч бичиг баримт нь дутуу, тендерийн баталгаа хангаагүй, хамгийн бага үнэ санал болгосон “Синохидро Корпорейшн лимитед” компани сэжиг бүхий байдлаар шалгарсан байдаг.
Улмаар эл тендерийн цаана Эрдэнэт үйлдвэрийн нэр бүхий албан тушаалтнууд лобби хийсэн нь тодорхой болж баривчилсан гэх мэдээлэл ч байна. Энэ талаар тус үйлдвэрийн холбогдох албан тушаалтнууд хэлэхдээ “Авлигатай тэмцэх газар шалгагдаж байгаа нь үнэн. Харин хэн нэгэн албан тушаалтныг барьж хорьсон зүйл байхгүй” гэлээ.
Ямар ч байсан зуу, зуун тэрбумын ажлуудыг хятад эзэдтэй компаниуд авдаг нь авлигатай холбогдож албан тушаалтнууд байцаагдаж байгаа нь үнэн ажээ.