Архийг шингээх чадвар хүн төрөлхтний дээд өвгийг мөхлөөс аварсан гэж шинэ номонд тэмдэглэжээ.
10 орчим сая жилийн өмнө Африк дахь бидний өвөг дээдэс ойд унасан жимсийг түүдэг байсны ихэнх нь иссэн жимс байсан гэнэ.
Энэ үед хүн төст сармагчны популяци бүрэн боловсроогүй жимсээр хооллочихдог сармагчнуудын өрсөлдөөнөөс болж багасч байв. Хүн төст сармагчин ч хүний адил түүхий жимсийг шингээх чадваргүй байжээ.
Ингээд хүн төст сармагчны дор хаяж нэг төрөл нь архийг шингээдэг генетикийн дасан зохицох чадвар суусныхаа ачаар амьд гарч чадсан байна. Өөрөөр хэлбэл, тэд хэт боловсорсон жимс идэж чаддаг болсон гэсэн үг.
Сармагчнуудын хувьд хэт боловсорсон жимсэн дэх этанолыг шингээж чаддаггүй. Тиймээс калорийн энэ эх үүсвэр нь хүн төст сармагчныг популяциа сэргээхэд тус болжээ.
“Хүмүүс ба архи” хэмээх шинэ номонд хүмүүсийн этанолтой олон жилийн турш харьцсан харилцааг бичсэн байдаг. Энэ номын зохиолчдын нэг, доктор Ким Хокингс хэмээх экологийн мэргэжилтэн “Одоо ч хүн төст том сармагчнууд иссэн жимс идэж, хүмүүсийн хийсэн далдуу модны дарс уудаг” хэмээн ярьсан байна.
“Яагаад тэд үүнийг уудгийг хэлэхэд хэцүү ч энэ бидний архитай харилцах харилцааны амаргүй түүхийг харуулж байгаа юм. Унасан жимсэн дэх архины агууламж ихэнхдээ 1-4% байдаг нь градус багатай шар айраг шиг гэсэн үг. Гэхдээ өнөөдөр хүмүүс үүнээс илүүү хатуу арх хэрэглэж байна шүү дээ” хэмээжээ.
Эх сурвалж: lifter.com.ua