Хятадад одоог хүртэл оршуулга дээр уйлдаг хүмүүс суулгах эртний уламжлал хэвээр байна. Үүгээрээ ч эдгээр хүн муугүй мөнгө олдог аж.
Хэнань мужийн нэгэн эмэгтэй бусдын оршуулга дээр уйлсныхаа төлөө жилд 200 000 юань буюу 28 000 ам.доллар олдог.
Тэрбээр огт мэдэхгүй хүмүүсийн оршуулга дээр ирж, чанга гэгч нь уйлж бархирдаг байна. Үүнийх нь төлөө талийгаачдын төрөл төрөгсөд 30 минут тутамд 300 юань буюу 42 ам.доллар төлдөг. Тэрбээр мэргэжлийн уйлагчаар 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаандаа тэрбээр байшин барьж, хүүгээ их сургуульд сургах хэмжээний хангалттай мөнгө олжээ.
Уйлагч гэдэг нь олон соёлд нэвтэрсэн эртний мэргэжил юм. Оршуулгын үеэр уйлах хүн хөлсөлдөг тухай Хуучин, Шинэ гэрээнд хүртэл дурдсан байдаг. Оршуулгын болон гашуудлын уйлах уламжлал Хятад, Ойрхи Дорнодоос үүдэлтэй гэдэг байна. Гэхдээ зөвхөн энд биш, Эртний Египет, Ромд ч оршуулгын үеэр уйлагч хөлсөлдөг байжээ.
Эх сурвалж: lifter.com