Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа маргааш буюу (2019-12-8) 17.00 цагт дэлхийн сонгодог бүтээл болох П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох гэж байна.
Уг бүжгэн жүжгийн удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Т.Гэрэлцэцэг ажиллах бол балетмейстераар төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллаж юм.
“Хунт нуур” балет нь Монголын тайзнаа 44 дэх жилдээ тавигдах гэж буй бөгөөд анх Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглогдож байсан билээ.
Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва уг жүжгийг Монголын тайзнаа мөн л анх толилуулсан түүхтэй юм.