Сонгуульд нэр дэвшигчдийн сэтгэцийг шалгах санал гарав
2019-12-06 17:21

Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байгаа билээ.
Чуулганаар сонгуульд нэр дэвшигчдэд нэгэн шинэ шалгуур тавьж байгаа нь сэтгэцээ шалгуулах шаардлагатай болох гэнэ. Эл саналыг Засгийн газраас гаргасан төдийгүй ажлын хэсэг дэмжиж, хуульд заалт болгон оруулсан байна. Улмаар сэтгэцийн эмгэгийг тогтоолгохын тулд мэргэжлийн эмчид хандаж, тодорхойлолтыг авах ёстой аж.
Дээрх хуульд ийм заалт өмнө нь байгаагүй бөгөөд хэрэв ийм тодорхойлолтгүй бол нэр дэвшүүлэхгүй юм гэнэ.