Алтны хайгуулчид Шотландын голоос 121.3 граммын жинтэй цул алтыг олсон байна. Энэ алт нь Их Британийн газар нутгаас олдсон хамгийн том шижир алт гэдгийг мэргэжилтнүүд онцолжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн алтны хайгуулч энэхүү шижир алтыг өнгөрсөн 5-р сард хайгуул хийж байхдаа олсон юм. Шотландын нэгэн голоос олдсон алт нь 4.28 унц буюу 121.3 грамм жинтэй гэсэн мэдээлэл гарчээ.
Хэрвээ шотландын талаас энэ мэдээлэл үнэн болохыг батлавал тус алт нь Их Британийн газар нутгаас олдсон хамгийн цул алтаар нэрлэгдэх юм. Үүнээс өмнө 2016 онд олдсон 85.7 граммын алт нь Их Британид хамгийн томд тооцогдож байжээ. Гэхдээ Шотландын голоос олдсон цул алт нь хоёр хэсэг юм байна.
Мэргэжилтнүүд хоёр хэсэг энэ алтыг нэг бүхэл байсан гэж үзэж байгаа төдийгүй чулуунд цохигдож эсвэл байгалийн бусад нөлөөгөөр хуваагдсан гэдгийг онцоллоо.
Нэг хэсэг 89.6 грамм бол өөр нэг тал нь 31.7 грамм жинтэй. Их Британи улс дахь алтны үүслийн талаар номыг бичиж байгаа Лее Полмер нэрээ нууцалсан алтны хайгуулч Шотландын голоос олдсон энэхүү цул алтыг түүний номонд бүртгүүлэхээр хандсан гэжээ.
Тус үнэт металлыг Лондонгийн Байгалийн Түүхийн Музей эсвэл Шотландын Үндэсний Музейд тавигдаж магадгүй гэсэн мэдээлэл гарчээ. Сонирхуулахад, Шотланд нь Их Британийн Нэгдсэн Вант улсын бүрэлдэхүүнд багтдаг юм.